Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Хэрэглэгчээ сонсъё-2017” өдөрлөг боллоо

ikon.mn
2017 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Аливаа бизнесийн байгууллага хором бүрт хэрэглэгч, харилцагчтайгаа эргэх холбоотой байснаар хэрэглэгчийн сэтгэл ханамж нэмэгдэж үүнийг дагаад байгууллагын үйл ажиллагаа сайжирдаг билээ.

Иймээс ч ШӨХТГ жил бүр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжтэй хамтран “Хэрэглэгчээ сонсъё” өдөрлөгийг зохион байгуулдаг. Өнөөдөр ШӨХТГ-ын санаачлагаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Юнител групп хамтран “Хэрэглэгчээ сонсъё-2017” өдөрлөгийг Юнител группийн үйлчилгээний салбарт зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд хэрэглэгчийн санал гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэх мөн холбогдох төрийн байгууллагын төлөөлөгчид газар дээр нь зөвлөмж мэдээлэл хүргэн ажиллажээ. Энэхүү өдөрлөг нь үүрэн операторын 4 компанид өнөөдөр нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.

Дашрамд дурдахад  ШӨХТГ үүсэн байгуулагдсан 13 жилийн ой маргааш тохиож байгаа юм байна. 

 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.