Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга ЮНЕСКО-д бүртгэгдсэн биет бус өвүүдийн булантай боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгад ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын 13 соёлын биет бус өвийн Батламжийг гардуулах, биет бус өвийн нэрэмжит булангийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо.

Энэхүү өвийн Батламжийг БСШУСЯ, Соёл урлагийн газар, Соёлын өвийн төв болон Монголын үндэсний урлагийн зөвлөлийн удирдлагууд хүрэлцэн ирж, ЦДБЭЧ-ын дарга, хурандаа Г.Золзаяа тэргүүтэй чуулгын уран сайхны зөвлөлд гардуулан өгсөн юм.

ЦДБЭЧ-ын дарга, хурандаа Г.Золзаяа “Түүхт 85 жилийнхээ ойн босгон дээр ийнхүү ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын 13 соёлын биет бус өвийн Батламжийг цогцоор нь хүлээн авсан монголын анхны урлагийн байгууллага болсондоо манай чуулгынхан маш их билэгшээж, басхүү их хариуцлага дагалдан ирж буйг ойлгож байна” гэв.

БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд ЦДБЭЧ-ынхантай хамтран тухайн үед монголдоо төдийгүй гадаадад дуулиан болж байсан “Чингис хаан” рок дуурийг хийж байсан таатай дурсамжаа хуучлаад, энэхүү Батламжийг хүлээн авсан нь чуулгын уран бүтээлээр монголын уламжлалт зан үйл, соёлын өвийг ард олонд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, улмаар соёлын элч болох үйлсэд нь урам хайрласан явдал боллоо гэдгийг онцлон дурдсан юм.

ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын 13 соёлын биет бус өвүүдээс Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид 10-ыг нь уран бүтээлдээ тусган, монголын ард түмэн, батлан хамгаалах, зэвсэгт хүчиндээ урлаг соёлоор үйлчилж, түгээн дэлгэрүүлдэг. 

Дашрамд дурдахад, Монгол Улс бий биелгээ, ботго авахуулах зан үйл, хөөмэйн урлаг, лимбэчдийн тоглох уламжлалт нэг арга барил битүү амьсгал, морин хуур, шагайн харваа, цуур хөгжим, тууль, уртын дуу, Монгол наадам гэсэн 10 төрөл нь ЦДБЭЧ-ын уран бүтээлд зохих байр сууриа олсон байдаг бөгөөд үлдсэн гурав нь шувуучилахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл, монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, монгол уран бичлэг байдаг ажээ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг