Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг ХОЙШЛУУЛЛАА

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ц.Нямдорж, Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарын гишүүдийн горимын саналыг дэмжиж УИХ 63.3 хувийн саналаар Элчин сайдыг томилох, эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. 

Тиймээс Б.Хурцыг томилохоос өмнө УИХ-аар Нийтийн сонсгол явуулахаар болж байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилох эсэх тухай саналыг хэлэлцэж, гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн юм.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нэр дэвшигч Б.Хурц энэ хурлын үеэр гишүүдийн асуултад хариулж зарим ноцтой асуудлыг дэлгэсэн. Энэ нь гишүүдийн нэр хүндэд халдсан асуудал болсон учир энэ талаар нийтийн сонсголын үеэр ярилцахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболдыг томилолтын хугацаа нь дууссан тул эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөед Бүрэн эрхт Элчин сайдаар Батын Хурцыг томилуулах саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлээд байгаа билээ.