Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: Тусгай албаны дарга чинь 3 сая ард түмний өмнө эмгэнэлт жүжиг тавьж завхайрч байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна -

УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын талаар Хууль зүйн сайд Ц.Нямдорж: Би өчигдрийн Байнгын хороонд сууж чадаагүй. Телевиз үзэж байсан чинь томилуулах гэж байгаа хүн ноцтой юм ярьсан байх юм. Тэрэндээ миний нэрийг хавчуулсан байх юм. Ц.Нямдорж сайд үүнийг мэдэж байгаа гэсэн юм байна. Би гайхаад өчигдрөөс хойш яамны нөхдүүдээр хайлгалаа, прокурор, цагдаатай ярилаа. Тэдэнд нэхэмжлэх бичиг ирсэн зүйл алга байна. 

Энэ чинь нэг хүний биш улсын нэр хүндийн асуудал болчихлоо. Би Хойд Солонгосоос ирсэн бичиг гэдэг юм мэдэхгүй. Сонсоогүй. Анх удаа сонслоо.  УИХ-ын гишүүдийн нэр хүндэд арай хэтэрхий халдаад байгаа юм биш үү. Хойд Солонгосын ямар хоёр хүн Л.Болдоос болоод цаазлуулчихсан юм, тэр талаар ямар бичиг ирсэн юм? 

УИХ-ын дарга энэ асуудлыг цэгцэлж, нэр төр цэвэрлэж өг. Гишүүдийн нэр хүндэд тусгай албаны дарга нь халдаж байна. Ер нь тусгай албаны дарга нь ингэж мэдэгдэл хийгээд байж болж байгаа юм уу. Арай дэндэж байна. Тэр Нийтийн сонсгол гэдэг юмыг нь хийлгэ. Тусгай хяналтын дэд хорооныхоо бүрэлдэхүүнийг өөрчил, үүний учрыг олохгүй бол болохгүй. 

Гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тогтоож болохгүй гээд Үндсэн хуулинд заачихсан юм. 

Энэ Тусгай албаны дарга чинь УИХ-ын чуулганд орж ирээд 3 сая ард түмний өмнө эмгэнэлт жүжиг тавьж завхайрч байна.