Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Аюурсайхан, Л.Болд нар Б.Хурцыг томилох асуудлыг хэлэлцэхээс өмнө Нийтийн сонсгол явуулах шаардлагатай гэв

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит чуулган 10:30 цагт эхэллээ. Өнөөдөр чуулганаар 2018 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл болон Элчин сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэх хуваарьтай байна. 

Чуулган эхлэхээс өмнө хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүд санал гаргалаа. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: УИХ-ын 21 гишүүн Элчин сайдыг томилохтой холбоотой томилгооны сонсгол хийх саналыг өргөн барьсан байгаа. 

Тиймээс Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээс өмнө УИХ-ын чуулганаар Нийтийн сонсгол хийх ажлын хэсэг байгуулсан. Нийтийн сонсгол хийх хуулийн хэрэгжилтийг хангахын тулд УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцэх асуудлыг хойшлуулж өгнө үү гэсэн санал гаргалаа. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Төрийн нууцтай холбоотой асуудлууд байгаа. Тэр бүгддээ Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг ч заасан. Энэ бүхэнд сайд хариу өгнө байх. 

Би хүний эрхтэй холбоотой асуулт асуухад өөдөөс огт хамаагүй зүйл ярьж, гүтгэсэн. 

Элчин сайдыг томилохоос өмнө энэ асуудлуудаа цэгцлэх шаардлагатай байна. УИХ-ын дарга та хуулиараа УИХ-ын нэр төрийг хамгаалах үүрэг хүлээсэн байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэнэ үү гэв.