Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монголсат Нэтворкс компани амласнаа биелүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 16
Сурталчилгаа
 

Монголсат Нэтворкс ХХК нь дэлхийн сансрын хиймэл дагуулын бизнесийн ТОП 5-д багтдаг ABS компанитай хамтарч 2017 оны 4 сарын  19-нд “МОНГОЛСАТ-1/MONGOLSAT-1” хиймэл дагуулыг хамтран ашиглах албан ёсны нээлт хийсэн билээ.

Энэхүү ёслолын ажиллагааны үеэр амласны дагуу өнөөдөр 2017 оны 11 сарын 7-нд үйл ажиллагааны албан ёсны нээлтийг хийж зах зээлд шинэ үйлчилгээнүүдээ нэвтрүүлж эхэллээ.

Уг нээлтийн ажиллагааны үеэр хөдөө орон нутгийн алслагдсан малчин айлын хотноос санал болгож буй хэрэглэгчийн төхөөрөмжийг суурилуулан хиймэл дагуулаар шууд видео, телефон ярианы үйлчилгээ, техник тоног төхөөрөмжийн ахиц дэвшлийг харуулж орон нутгийн нийт хэрэглэгчдэд Монгол улсын зах зээлд огт нэвтрээгүй цоо шинэ интернэт, телевизийн үйлчилгээг ашиглах боломж бүрдсэнийг хүн бүхэнд нээлттэйгээр үзүүлсэн юм.

 

Тэд өөрсдийн үйлчилгээг дэлхийд тэргүүлэгч, найдвартай, баталгаатай, чанартай гэхээсээ ИЛҮҮ ХЭМНЭЛТ хэмээн тодорхойлж буйгаа илэрхийлсэн бөгөөд телевизийн үйлчилгээ гэдэг нь мэдээлэл хүргэхээс илүү чухал БОЛОВСРОЛ, МЭДЛЭГ олгох боломж, хэрэгсэл гэдгийг тодотгож байлаа.

Хэрэглэгчид эдгээр үйлчилгээнүүдийг илүү хямдаар ашиглах боломж ийнхүү нээгдэж байна.

Албан ёсны дистрибьютерийн бүх салбараар борлуулалт хийгдэж эхэлсэн байна.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.