Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Япон дууг хэн сайн дуулах вэ?” уралдааны гурван ялагчийг Япон улсад аялуулна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

“Япон дууг хэн сайн дуулах вэ?” уралдаан 11 дүгээр сарын 18-ны өдөр буюу Бямба гарагт Монголын хүүхдийн ордонд болох гэж байна.

Дууны уралдаан 10:00-13:30 цаг хүртэл үргэлжилнэ.

Уг уралдаанд сургууль бүрийн төлөөлөл болсон тус бүр нэг оролцогч япон хэл дээр өөрсдийн сонгосон дууг дуулж, дуулах ур чадвар болон илэрхийлэмж зэргээр хоорондоо өрсөлдөнө. Улаанбаатар хот болон алслагдсан дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн нийт 17 сурагч оролцохоор бүртгүүлжээ.

ШАГНАЛ:

Эхний гурван байрт шалгарсан сурагчид JENESYS2017 хөтөлбөрийн хүрээнд Япон оронтой танилцах 8 хоногийн дадлагад хамрагдах бөгөөд 2018 оны эхний хагаст зохион байгуулагдах уг аялал 100 хувь Япон улсын засгийн газрын дэмжлэгээр явагдана.

Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам болон Нийслэлийн боловсролын газар, Монголын хүүхдийн ордон хамтран уралдааныг зохион байгуулж байгаа аж.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тус Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтэстэй 320-777 утсаар холбогдоорой.

 

Эх сурвалж: Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам