Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Чихрийн шижингийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо МАКС МООЛ-д

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 16
Сурталчилгаа

10 эмэгтэй тутмын нэг нь чихрийн шижинтэй

Дэлхий даяар  чихрийн шижинтэй 415 сая хүн байгаа бол арван жилийн дараа энэ тоо 50 хувиар өсөх судалгаа гарчээ. Чимээгүй тахал хэмээгддэг уг өвчний хамгийн гол аюул нь эхэн үедээ шинж тэмдэг анзаарагддаггүйд байгаа юм. Тиймээс ихэнхи өвчтөн даамжирч, хүнд шатанд орсны дараа мэддэг нь харамсалтай.  

Жил бүрийн 11-р сарын 14-нийг Дэлхийн чихрийн шижингийн эсрэг өдөр болгон зарлаж,  урьдчилан сэргийлэх олон талын уриалга гаргадаг. Энэ жилийн хувьд, эмэгтэйчүүдийн оролцоо илүү чухал болохыг онцолж байна.

Буруу хооллолт, удамшил, таргалалт, хөдөлгөөний хомсдол, сэтгэл санааны сөрөг байдал, стресс, цусны судасны хатуурал, цусны даралт, хорт зуршил, архи тамхины хэрэглээнээс үүдэлтэй энэ өвчнөөс бид амьдралын хэв маягаа өөрчилснөөр урьдчилан сэргийлэх чадна. Эмэгтэйчүүд бол гэр бүлдээ эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг хүмүүс юм.

Мөн чихрийн шижин өвчин эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолдож байгаагаас гадна удамших эрсдэл өндөр байгаа юм.

 
 
 

Анзаарахгүй өнгөрч болохгүй энэ асуудалд “Макс моол” худалдааны төвийнхөн жил бүр санаа тавьсаар ирсэн. Тэд мэргэжилтнүүдийн багтай хамтран уламжлалт үнэ төлбөргүй үзлэг, оношлогоог зохион байгуулах гэж байна. Үзлэг оношилгоо энэ сарын 17-ны өдөр МАКС МООЛ худалдааны төвд 14:00-20:00 цагийн хооронд болно.

 

Энэ үеэр Дотоод шүүрлийн Их эмч, АШУҮИС-ын дотоод шүүрлийн багш Б.АНХЛАН, Анагаах ухааны магистр, АШУҮИС-ын дотоод шүүрлийн багш Б.БОЛОР ажиллаж, үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгөх юм байна.

Маргаашийг өөрчлөхийн тулд өнөөдөр эхэлье!

МАКСМООЛ ХУДАЛДААНЫ ТӨВ - АЗ ЖАРГАЛЫГ ТҮГЭЭНЭ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.