Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Болд: Шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэнэ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын Байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж, 78.6 хувийн саналаар дэмжсэн билээ

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Гадаад харилцаа, Батлан хамгаалахын сайд асан Л.Болд, Б.Хурц нар ноцтой яриа дэлгэсэн юм. Тухайлбал Б.Хурц Л.Болд гишүүнийг Хойд Солонгост зэвсэг наймаалцсан, түүнээс болж 300 мянган ам.долларын нэхэмжлэх ирсэн, мөн хоёр хүн амиа алдсан тухай хэлэв. 

Үүний хариуд Л.Болд "Монгол Улс Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийсэн юм шиг ойлголт үлдчихлээ. Тийм юм байхгүй. Жанжин штабын дарга УИХ дээр тийм юм байхгүй гэдгийг хэлсэн. Хэдэн Орос, Монгол хүмүүс нийлээд Монголын актлагдсан хуучин зэвсгийг буцааж ОХУ руу борлуулах 300 мянган ам.долларын гэрээ хийсэн. Намайг сайд болоход дамжиж ирсэн асуудал. 

Тэгсэн дараа нь НҮБ-аас танайх ОХУ-аар дамжуулж Хойд Солонгост материал зарах оролдлого явж байна гэсэн бичиг ирүүлсэн. Дараа нь Хойд Солонгосын элчингийнхэн ч ирж уулзаад тодорхой төлбөр төлөөд танайхаас материал авах гэж байгаа гэсэн. Бид ийм юм байхгүй гээд хуулийн байгууллагад шилжүүлээд холбогдох хүмүүс нь хуулийн хариуцлага хүлээсэн.

Гэтэл би авчихсан юм шиг ойлгогдож байна. БХЯ аваад 300 мянган ам.долларыг нь буцаагаад төлсөн. Надаас болоод Хойд Солонгост хүн цаазлуулсан юм шиг буруу ойлголт өгөөд байна. Энэ асуудлаар би албан ёсоор шүүхэд хандана.

Ийм залилангийн хэргийг яах гэж хаадаг юм бэ гэж би хэлж байсан. Нэгэнт нэр дэвшигч буруу ойлголт төрүүлэхээр илээр хэлж байгаа учраас бодитой үйл явдлын талаар мэдээлэл өгөх нь зүйтэй байх. Ингэж байж бид гадна талдаа зөв ойлголттой үлдэхгүй бол НҮБ-ын хорионд орох байх. Оросын байгууллагаас мөнгө аваад буцаагаад Оросын байгууллагад өгсөн юм шүү. Хойд Солонгостой холбоотой асуудал энд байхгүй" гэв. 

ВИДЕО: