Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-Канадын хоккейчдын өрсөлдөөн хүүхэдтэй болсноор өндөрлөв

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Гурван Олимпийн наадмын алтан медалийн төлөө хоорондоо тоглож байсан Америк, Канадын алдартай хоккейчид нэг гэрт орж, хүүхэдтэй болсноор өрсөлдөөн нь өндөрлөжээ.

Өнгөрсөн Даваа гарагт АНУ, Канадын эмэгтэй хоккейн шигшээ багуудыг ахалж байсан хоёр эмэгтэй охинтой болсноо зарласан байна.

Тэдний охин энэ сарын 5-нд мэндэлсэн гэнэ. Хосуудын нэг болох Каролин Улетт нь 2014 оны Сочигийн өвлийн олимпийн наадамд Канадын шигшээг ахалж байсан бол Жюли Чу нь АНУ-ын шигшээг 2011-2013 онд ахалж байжээ.

Хосууд анх 2002 оны Олимпийн наадмаар алтан медалийн төлөө өрсөлдөж байсан ба хоёул мөсөн талбай дээр 13 дугаартай гардаг байсан юм.

Дараа нь 2010, 2014 онуудын Олимпийн наадмаар мөн л аваргын алтан медалийн төлөө хоорондоо тоглож байсан юм.

Эдгээр тэмцээнүүдэд Канадчууд дандаа ялж байжээ.

Үүнээс гадна тэд хоорондоо олон удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байв. Улетт, Чу хоёр нийлээд найман олимпийн медальтай.

Мөн хосууд Канадын хоккейн клубт нэг багт тоглож, хамтдаа баг дасгалжуулж байсан. Ийнхүү насаараа хоорондоо өрсөлдсөн тамирчин бүсгүйчүүд гэр бүл болж, хүүхэдтэй болсон нь ховор тохиолдол болж байна.

 

Эх сурвалж: The Guardian