Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 10 дугаар сарын эцэст 969.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 142.1 (17.2%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 78.4 (8.8%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2017 оны 10 дугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 4.3 (0.4%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 33.7 (3.0%) тэрбум төгрөгөөр өссөн гэж өнөөдөр Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Эх сурвалж: ҮСХ