2017/11/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.27₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
B32
УЛААНБААТАР
-5°
|
-16°
11:00
S32
-17°
12:00
S32
-15°
13:00
S32
-13°
14:00
S32
-12°
15:00
S32
-12°
16:00
S44
-13°
17:00
S44
-14°
18:00
S44
-16°
19:00
S44
-17°
20:00
S44
-17°
21:00
S44
-17°
22:00
S28
-18°

Монгол, Японы балетчидын хамтарсан тоглолт “Хязгаараас ангид”

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN

Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ хүрээнд хоёр улсын балетын залуу жүжигчид, уран бүтээлчид хамтран “Хязгаараас ангид” модерн бүжгэн жүжгийн тоглолтыг зохион байгуулах юм. Энэ талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. 

Модерн урсгалын бүтээлүүдийг Монголын хөрсөн дээр туурвиж байна

 

Балетын бүжигчин, тоглолтыг санаачлагч А.Хангай "Японд ажиллаж байгаа мэргэжил нэгт Монгол найзуудтайгаа удаан хугацааны турш эх орондоо, өөрсдийн гэртээ тоглолт хийх юмсан гэж ярьдаг байсан. Үүнийхээ дагуу энэ сарын 18-нд ажил хэрэг болгон тоглолт хийхээр бэлтгэлээ базаагаад байна.

Энэ удаа Японоос мэргэжлийн бүжиг дэглээч, туслах балет бүжигчид сарын хугацаанд дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчид, Сонгодог Арт компанийн дэргэдэх UB Ballet дугуйлангийн сурагчидтай хамт бэлтгэл сургуулилт хийж байна.

Тоглолтын гол зорилго нь Монголын балетын урын санд орон зай нь үгүйлэгдэж буй үзэгчдийн байнга үзэж чаддаггүй модерн урсгалын бүтээлүүдийг мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран Монголын хөрсөн дээр туурвиж байгаад оршиж байгаа. Энэ нь тухайн уран бүтээлийн хуулбар биш эх хувь болж үлдэхээрээ чухал үнэ цэнэтэй " гэлээ.

Японы бүжиг дэглээч Жо Фунаки хоёр орны залуу бүжгэн жүжигчдийн хамтарсан модерн тоглолтын найруулагч, дэглээчээр ажиллаж байгаа аж. Мөн түүний гэргий Ю Фунаки туслах найруулагчаар нь ажиллаж буй. 

Бүжигчдийн бүрэлдэхүүнд Японы талаас Саяака Ябута болон УДБЭТ-ын балетын гоцлоочид байсан, өдгөө Японд мэргэжлээрээ ажиллаж буй монгол уран бүтээлчид болох А.Хангай, Б.Батболд, О.Лхагвасүрэн, түүнчлэн УДБЭТ-ын балетын жүжигчид багтаж байгаа юм.

Тоглолт бүхэлдээ хоёр хэсгээс бүрдэх ба Жо Фунакигийн “Хязгаараас ангид”-аас гадна Монгол, Орос улсын бүжиг дэглээчдийн модерн урсгалын бүжгүүд энд багтах юм. Тэр дундаа бүжиг дэглээч Г.Лхагва агсны дэглэсэн бүжгүүдийг энд багтаажээ. Тайзнаа 2000-аад оны эхэн үед нэрээ дуудуулж, ирээдүйтэй бүжиг дэглээч гэгдэж байсан ч залуугаараа од болон харвасан түүний уран бүтээлийг найз нөхөд нь ийнхүү дахин амилуулж, дурсгалыг нь хүндэтгэх юм.

Тоглолт энэ сарын 18-ны 17:00 цагт The Corporate Hotel & Convention Centre-ийн концертын танхимд болно.
x