Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Салхин цэцэг, цусан суулга, мөөгөнцрөөр өвчлөгчдийн тоо нэмэгджээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Үндэсний Статистикийн Хорооноос нийгэм, эдийн засгийн 10 дугаар сарын статистик мэдээллийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Статистикаас харахад оны эхний 10 сарын байдлаар салхин цэцгээр өвчлөгчид 3,342 (72.3%)-оор, цусан суулгаар өвчлөгчид 844 (34.4%)-өөр, мөөгөнцөрөөр өвчлөгчид 145 (13.6%)-аар, гонококкт халдвараар өвчлөгчид 117 (3.3%)-гоор, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 8 (0.1%)-аар өссөн байна.

Гэхдээ халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 41.2 хувиар буурахад Улаанбурханаар өвчлөгчдийн тоо эрс буурсан нь нөлөөлжээ. Мөн сүрьеэ, вируст гепатит, трихомониазаар өвчлөгчид бага зэрэг буурсан байна. 

 

Эх сурвалж: ҮСХ