Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

25-35 насны таван иргэн хар тамхи хэрэглэж байгаад баригдсан тухай ЦЕГ-аас мэдээллээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЦЕГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/748474155338155/

ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Цэнгэлбаяр "Засгийн газрын хуралдаанаас хараа хяналтгүй тэнэмэл хүүхдүүд, гэр оронгүй хүмүүстэй холбоотой арга хэмжээ авах ажлыг даалгасан. 

Цагдаагийн байгууллагаас өнөөдрийн 13:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын 300 гаруй насанд хүрсэн хүн, хүүхэд, орон нутгаас 100 гаруй насанд хүрсэн иргэн, 20 гаруй хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэн ажиллаж байна" гэв.

Хараа хяналтгүй хүүхдүүд 10-14 насныхан бөгөөд ихэнх нь эрэгтэй хүүхдүүд байгаа аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хараа хяналтгүй, тэнэмэл хүүхдүүдийн гэрээсээ дайжих шалтгаан нь гэр бүл салалт, эцэг эхтэйгээ таарахгүй байх, хараа хяналт сулрах зэрэг байдаг тухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий мэдээллээ.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газраас 2017 оны эхний 11 сарын байдлаар 489 хүнд холбогдох 181 хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулжээ. Үүнээс 270 хүнд холбогдох 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн байна. 

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шалгалт хийхэд нэг иргэний гэрт 25-35 насны 3 эрэгтэй, 2 эмэгтэй хүн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон.

Хэргийн газраас хар тамхи татах хэрэглүүрийг хураан авсан. Тухайн этгээдүүдийг сэжигтнээр татаж, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна" гэв.