2017/11/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.27₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
B32
УЛААНБААТАР
-5°
|
-16°
11:00
S32
-17°
12:00
S32
-15°
13:00
S32
-13°
14:00
S32
-12°
15:00
S32
-12°
16:00
S44
-13°
17:00
S44
-14°
18:00
S44
-16°
19:00
S44
-17°
20:00
S44
-17°
21:00
S44
-17°
22:00
S28
-18°

"АСЕМ-тай холбоотой асуудлаар Аудитын баг ирэх долоо хоногт шалгалтаа эхлүүлнэ"

А.Намуун, iKon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад Харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хийсэн 2016 оны санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал болон тэдгээрийг арилгахаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар өнөөдөр танилцууллаа.

Үндэсний Аудитын газрын санхүүгийн газрын захирал, тэргүүлэх зэрэгтэй аудитор Ц.Наранчимэг "Үндэсний Аудитын газраас Монгол Улсын Ерөнхий Аудитор бодлогынхоо хүрээнд бүх төсвийн ерөнхийлөн захирагчдын  2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн Аудитын дүгнэлтээр өгсөн акт албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг шалгах аян зохион байгуулсан. 

Аудитын газраас өгч буй зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлж ажиллах юм бол шат шатны төсөв захирагч нар санхүүгийн ямар нэгэн алдаа зөрчил гаргахгүй ажиллах бүрэн боломжтой юм. Мөн 2017 оны санхүүгийн тайлангийн аудитаар зөрчил гаргаж ажиллахгүй байх тал дээр зөвлөмжийг өгсөн ажлын хэсгийн дүнг танилцууллаа.

Гадаад Харилцааны Яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан нь хязгаарлалттай байна гэсэн санал дүгнэлтийг авсан. Ийм дүгнэлтийг авах болсон гол үндэслэл нь АСЕМ-ийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалтын үр дүнтэй холбоотой юм.

АСЕМ-тай холбогдуулан Үндэсний Аудитын Газраас иж бүрэн аудит орохоор Монгол Улсын Ерөнхий Аудиторын тушаал гарсан. Тиймээс дараа долоо хоногоос АСЕМ-тай холбоотой асуудлаар аудит хийхээр ажлын баг гарч байгаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад Харилцааны сайдын нийт төсвийг дипломат төлөөлөгчийн газрууд эзэлж байна. Тиймээс Үндэсний Аудитын Газраас Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат болон байнгын төлөөлөгчийн газруудын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийдэг. 

Жишээлбэл, гадаадад ажиллаж буй дипломат төлөөлөгчийн газруудын санхүүгийн ажилтнууд дийлэнх нь мэргэжлийн бус хүмүүс байна. Үүн дээр нэгдсэн бодлогыг бид Гадаад Харилцааны сайдад өглөө. 

Мөн гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд санхүүгийн нэгдсэн баримт бичигтэй болохыг зөвлөж байгаа. Ялангуяа гадаад оронд сууж байгаа Элчин сайдын яаманд нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн дагуу санхүүгийн үйл ажиллагааг хөтлөөд үнэн зөв явуулвал алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх бүрэн боломжтой" гэв.

x