Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Маргаашаас ихэнх нутгаар цасан шуурга шуурч, ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА!

ikon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:

Арваннэгдүгээр сарын 16-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

 

2017 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

16,17-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн.

Говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

 

Эх сурвалж: ЦУОШГ