Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Обамагийн тухай “үлгэр зохиож” ярьжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ази тивийн орнуудаар хийсэн айлчлалаа дуусган Филиппиний нийслэл Манила хотоос Вашингтонийг зорьсон юм.

Ерөнхийлөгчийн тусгай онгоцонд суухаасаа өмнө тэр сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Энэ үеэр Трамп өөрийгөө АНУ-Филиппиний харилцааг шинэ түвшинд гаргаснаа сайрхан ярьсан юм.

“Бид Филиппинтэй маш их асуудалтай байсан. Манай өмнөх засаг захиргаатай аймшигтай муу харилцаатай байсныг та бүхэн мэднэ. Аль болох сайнаар хэлж байгаа нь энэ шүү. Юу болсныг та нар мэдэж байгаа. Өмнөх ерөнхийлөгчийн онгоцыг Манилад буухыг нэг удаа зөвшөөрөөгүй” гэж Трамп ярьжээ.

Гэвч түүний хэлсэн энэ үг сэтгүүлчдийг гайхшруулсан байна. 2015 оны арваннэгдүгээр сард ерөнхийлөгч Барак Обама шөнийн нислэгээр Туркээс Филиппинд бууж байсан юм. Онгоцыг нь газардахад ямар ч асуудал тохиолдож байгаагүй. Обама энэ айлчлалын үеэр Филиппиний талд байлдааны хоёр хөлөг онгоц хүлээлгэн өгч байгаагаа зарлаж байв.

Магадгүй Трамп өмнөх ерөнхийлөгчийнхөө 2016 оны есдүгээр сард хийх гэж байгаад цуцлагдсан уулзалттай андуурсан байж магадгүй юм.

Тухайн үед Лаост болсон олон улсын хурлын үеэр Обама Филиппиний ерөнхийлөгч Дутертэтэй хийх уулзалтаа цуцалж байв. Уулзалтын өмнөхөн Родриго Дутертэ Обамаг доромжилсон утгатай үг хэлснээс болж цуцлагдсан гэгддэг юм.

Дональд Трамп ийнхүү ямар нэг үлгэр зохиож ярьчихаад гэрийн зүг ниссэн байна.

 

Эх сурвалж: Japan Times