2017/11/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.27₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
B32
УЛААНБААТАР
-5°
|
-16°
11:00
S32
-17°
12:00
S32
-15°
13:00
S32
-13°
14:00
S32
-12°
15:00
S32
-12°
16:00
S44
-13°
17:00
S44
-14°
18:00
S44
-16°
19:00
S44
-17°
20:00
S44
-17°
21:00
S44
-17°
22:00
S28
-18°

Хятад супер компьютерийн тоогоор АНУ-ыг анх удаа гүйцлээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN

25 жилийн өмнөөс дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай 500 супер компьютерийн жагсаалтыг гаргадаг болсон юм.

Өнгөрсөн хугацаанд энэ жагсаалтыг АНУ тэргүүлж ирсэн. Харин энэ жил Хятад улс анх удаа жагсаалтыг тэргүүлжээ.

Өнөөдөр дэлхий дээр ажиллаж байгаа Топ 500 супер компьютерийн 202 нь Хятадад байгаа бол АНУ-д 143 нь байна.

Тэдний араас 35 супер компьютертай Япон улс, 20-той Герман улс тус тус удаалжээ.

Жагсаалтыг гаргагчид Хятадууд энэ салбарт маш хурдтай ахиж байгааг мэдээлсэн байна. Тухайлбал дөнгөж 6 сарын өмнө АНУ 169 компьютертай, Хятад 160 компьютертай байжээ.

Супер компьютерууд нь энгийн компьютераас хол илүү хурд, тооцоолох чадвартай байдаг. Цаг уурын таамаглал, цөмийн зэвсгийн симуляц, сансрын биетийн хөдөлгөөн зэргийг тооцоолоход супер компьютерийг ашигладаг юм.

Супер компьютерийн хурдыг секундэд хэдэн хөвөгч таслалтай (floating point) тоо бодож чадахаар нь хэмждэг. Үүнийг товчилж “flops” гэж нэрлэдэг байна.

Жишээ нь “petaflop” гэвэл их наядыг мянгаар үржүүлсэнтэй тэнцэх flops гэсэн үг.

Дэлхийн хамгийн хурдан супер компьютер болох Хятадын Sunway TaihuLight нь 93 petaflop тооцоолол хийх чадвартай.

Топ 500 жагсаалтын эхний хоёр нь Хятадынх байгаа бол Америкийн Titan тавд орох үзүүлэлттэй ажээ.

 

 

Эх сурвалж: Mashable

 

x