2017/11/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.27₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
B32
УЛААНБААТАР
-5°
|
-16°
11:00
S32
-17°
12:00
S32
-15°
13:00
S32
-13°
14:00
S32
-12°
15:00
S32
-12°
16:00
S44
-13°
17:00
S44
-14°
18:00
S44
-16°
19:00
S44
-17°
20:00
S44
-17°
21:00
S44
-17°
22:00
S28
-18°

"Гоёл" наадам айсуй

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN

Загварын ертөнцийнхний шилдгийг тодруулдаг "Гоёл 2018" наадам энэ сарын 25-наас Загварын 7 хоногоор эхлэх гэж байна. 11 дүгээр сарын 25, 26, 27-ны өдөр "Mongolian fashion week" Blue sky towert 13:00-19:00 цагт болно.

Одоогоор 100-аад загвар өмсөгч оролцохоор бүртгүүлжээ. Үүнээс шигшигдэж 50-60 орчим нь наадамд оролцоно.

Загвар өмсөгчид 27 байгууллага болон бие даасан дизайнеруудын урласан хувцсыг тайзнаа амилуулах юм. Дизайнерууд өдөр тутам, үндэсний, гоёлын, уран сэтгэмж гэсэн төрлөөр урласан хувцсаараа оролцох аж.

"Гоёл 2018" наадмын Гала тоглолт, Топ моделийг тодруулах ёслолын ажиллагаа арваннэгдүгээр сарын 29-нд 18:00 цагаас Соёлын Төв Өргөөнд болно. 

Шагнал гардуулах ёслолын ажиллагааг MNB, UBS телевиз үзэгчиддээ хүргэнэ.

Өнгөрсөн жилийн наадмаас Топ модель тодроогүй. Топ моделийн хэмжээнд хүрэх загвар өмсөгч байсангүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байсан билээ.

Гэрэл зургийг mpa.mn

Харин энэ жилийн тухайд харах л үлдлээ.

"Гоёл" наадам нь анх 1988 оны өвөл Монголын томоохон үйлдвэрүүдийн Зохион бүтээх товчоодын дизайнеруудын бүтээлүүдээр хийсэн бичилхэн шоугаар эхлэж өнөөг хүртэл өргөжин тэлж 30 дэх удаагийн наадамтайгаа золгох гэж байна.

x