Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк, МИАТ ТӨХК-тэй хамтран МИАТ кредит картыг зах зээлд нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 15
Сурталчилгаа

ХасБанк, МИАТ ТӨХК хамтран МИАТ кредит картыг зах зээлд нэвтрүүллээ.

 

Хоёр байгууллага хамтарсан төлбөрийн карт гаргах гэрээнд өнгөрөгч сард гарын үсэг зурснаар Монголд урьд өмнө нь байгаагүй хэрэглээний цоо шинэ боломжийг авчирсан кредит карт ийнхүү эрхэм харилцагч таны гарт очиход бэлэн боллоо.

Тус кредит карт нь зөвхөн Монголд төдийгүй гадаадын аль ч улс оронд ашиглагдаж, төлбөр тооцоог тань саадгүй гүйцэтгэхээс гадна худалдан авалтын гүйлгээ тутмаас миль хуримтлуулдагаараа онцлог юм.

Харилцагч та Монгол Улсад ХасБанкны ПОС төхөөрөмжид, гадаадад аль ч банкны ПОС төхөөрөмжид  картаа уншуулан худалдан авалт хийсэн 10,000 төгрөгийн гүйлгээ тутамдаа 1 миль цуглуулах бөгөөд цуглуулсан милиэрээ МИАТ компанийн нислэгийн тийз авах, бизнес хүлээлгийн танхимаар үйлчлүүлэх, тээшээ үнэгүй тээвэрлэх болон бусад олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой.

 

Мөн 50 хоног хүртэлх хугацаанд бэлэн бус гүйлгээ буюу ПОС төхөөрөмжид картаа уншуулан хийсэн худалдан авалтандаа хүү төлөхгүй.

Тус картыг ашиглан миль цуглуулахын тулд та МИАТ ТӨХК-ний “Blue Sky Mongolia” хөтөлбөрийн гишүүнчлэлтэй байх ёстой.

МИАТ кредит карт - Таны хэрэглээ. Таны урамшуулал

ХасБанк
Амьдралд – ашид хамтдаа

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.