Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Чингис хааны одон хүртэх эрхмийн нэрийг зарлана

ikon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN

Хангарьд ордны 14 давхарт

09:00 цагт НИТХ-ын ээлжит бус хуралдааныг хуралдуулж, НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлтийн талаар хэлэлцэнэ.

МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн төвийн номын санд

10:30 цагт Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Оюу Толгой компанийн санхүүжилтээр Ханбогд сумын харьяат найман оюутанд оюутны тэтгэлэг олгох батламж гардуулах арга хэмжээ болно. 

Засгийн Газрын 3 дугаар байрны 204 тоот мэдээллийн танхимд

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний 10 сарын байдлаарх хэвлэлийн хурал болно. 

Гадаад харилцааны яаманд

11:00 цагт Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хийсэн 2016 оны санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал болон тэдгээрийг арилгахаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг танилцуулна.

Налайх дүүрэгт

11:00 цагт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг нар Налайх дүүрэгт байрлах Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуульд зочилно.

"Хүннү молл"-ын В1 давхарт

11:00 цагт ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.

Зайсанд

11:40 цагт БНМАУ-ын Баатар И.А.Плиевын хөшөөний нээлт болно.

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд

12:00 цагт Чингис хааны одон хүртэх эрхмийн нэрийг зарлах хэвлэлийн хурал болно.

Корпорайт Конвенш центр-ийн Еvent Hall-д

12:00 цагт Япон, Монголын балетчид хамтран тавьж буй "Хязгаараас ангид" тоглолтын талаар хэвлэлийн хурал хийнэ.

MN-Мэдээллийн төвд

12:00 цагт “Улсын мэргэшсэн хяналтын төв” ТББ-аас 1996 оноос хойш төрийн өмчит компаниудад бараа, ажил, үйлчилгээ нийлүүлсэн аж ахуйн нэгжийн нэр, нийлүүлсэн бараа, үйлчилгээний тоо, үнэ зэрэг мэдээллийг нээлттэй болгох асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар нарт шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.