2017/11/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.27₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
B32
УЛААНБААТАР
-5°
|
-16°
11:00
S32
-17°
12:00
S32
-15°
13:00
S32
-13°
14:00
S32
-12°
15:00
S32
-12°
16:00
S44
-13°
17:00
S44
-14°
18:00
S44
-16°
19:00
S44
-17°
20:00
S44
-17°
21:00
S44
-17°
22:00
S28
-18°

Карл Лагерфельд: Меркель Германд хядагдсан жүүдүүдийг тэдний дайснуудаар нь солилоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN

Германы нэрт загвар зохион бүтээгч, 84 настай Карл Лагерфельд өнгөрсөн Бямба гарагт Францын C8 сувагт ярихдаа канцлерь Ангела Меркелийн бодлогын талаар нэлээд хатуу мэдэгдэл хийжээ.

Тэрээр 70 жилийн тэртээ нацистуудад хядагдсан жүүдүүдийг өнөөдөр тэдний хамгийн муу дайсан болох муслимуудаар солилоо гэж Меркелийн дүрвэгсдэд нээлттэй бодлогыг шүүмжлэн хэлсэн байна.

Лагерфельд ингэж хэлэхээсээ өмнө үзэгчдэд хандан Меркелийн алдааг тодорхойлсон аймшигтай үг хэлэх гэж байгаагаа урьдчилан анхааруулсан юм.

Дараа нь тэр “Германд Сири залуусыг халамжилж байгаа нэгэн хүнийг би мэдэх юм. Тэр ердөө дөрвөн өдрийн дараа ‘Германчуудын нээсэн хамгийн агуу зүйл бол Холокост юм байна’ гэж хэлэхэд хүрсэн” гэж ярьжээ.

Гамбург хотын уугуул Лагерфельд канцлерийг өөрийн улс төрийн нэр хүндийг өргөхийн тулд Германд олон тооны дүрвэгчдийг оруулсан хүн гэж буруутгасан юм.

“Меркель олон сая дүрвэгчийг Германд нэгэнт нутагшуулаад байгаа. Одоо Грекийн хямралын хойд эх гэсэн муу нэрээ цэвэрлэхийн тулд дахин сая дүрвэгч авчраад хэрэггүй байх” гэж Chanel, Fendi брэндүүдийн уран сайхны захирал Лагерфельд дүгнэжээ.

 

Түүний ярилцлагын дараа Францын хэвлэл мэдээллийн зохицуулах байгууллагад хэдэн зуун гомдол ирсэн тухай албаныхан мэдээлсэн байна.

2015 оноос хойш Германд голдуу Сири, Иракаас нэг сая гаруй дүрвэгч ирээд байгаа юм. Тус улсын засгийн тэргүүн Ангела Меркель дүрвэгсдэд нээлттэй бодлого баримталсныхаа төлөө дотооддоо болон гадаадад шүүмжлүүлж байгаа. Гэхдээ түүний Христийн Ардчилсан Нам өнгөрсөн сард Германы жилд хүлээж авах дүрвэгчдийн тоог 200,000 байхаар хязгаарласан юм. Энэ тоог тухайн үеийн нөхцөл байдлаас хамааран өсгөх, бууруулахыг Бундестаг шийдэж байхаар болжээ.

 

Эх сурвалж: Russia Today

 

x