Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Утаанаас ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ дөрвөн зөвлөмж

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хоолой хорсгож, уушги хордуулсан, алдарт "утааны улирал" Улаанбаатарт ирээд байна. Агаарын бохирдол, утаа тортог эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг талаар жилээс жилд ярьсаар л, утаа нэмэгдсээр л...

Улаанбаатар хотод агаарын түгээмэл бохирдуулагчид (PM10, PM2.5, NO2, SO2, O3) нь сэрүүний улиралд агаарын чанарын стандартад заасан зөвлөмж хэмжээнээс 2-10 дахин нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж буйг мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа.

Манай орны хувьд хүн амын амьсгалын замын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын замын цочмог халдвар, амьсгалын замын архаг өвчлөл гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл багтраа өвчлөл давамгайлж, өндөр настан, бага насны хүүхдүүдэд зонхилон бүртгэгджээ.

Жил бүр төр засгаас утааны эсрэг олон янзын арга хэмжээ авсаар байна. Гэвч, өнөөгийн байдлаар Нийслэлийн хорт утаа баттай багасаж байгаа, дорвитой үр дүн гарахгүй байна.

Тиймээс хэн нэгэн агаарын бохирдлыг бууруулна хэмээн хүлээхээс илүү өөрт байгаа нөөц боломж, мэдлэгээ ашиглан иргэд бид өөрсдөө хорт утааны хөнөөлийг саармагжуулахад анхаарцгаая.

Ингээд агаарын бохирдлоос өөрийгөө хэрхэн хамгаалах тухай НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвөөс гаргасан дөрвөн зөвлөмжийг хүргэе. 

1.Утааны эсрэг амны хаалт

Нэн түрүүнд, агаарын бохирдлоос хамгаалах шилдэг арга бол утааны эсрэг амны хаалт хэрэглэж хэвших юм. Ингэснээр агаарын бохирдлоос тодорхой хэмжээнд хамгаална. 

 

Ялангуяа, өглөө, оройд, мөн дулаан гэрээс гарах үед амны хаалт зүүж байх хэрэгтэй. Учир нь өглөө, оройд агаарын бохирдол хамгийн их байдаг. Мөн дулаан газар байж байгаад гэнэт хүйтэн, хортой агаар амьсгалахад амьсгалын замыг цочроодог. Улмаар астма өвчин үүсэх нөхцөл болдог байна.

Амны хаалтыг сонгохдоо энгийн материалаар хийсэн бус шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх нь зүйтэй. Амны хаалтыг хэрэглэхдээ өдөр бүр сайтар угаах, бусдад дамжуулахгүй байх, цэвэр уутанд хийн хадгална.

Утааны эсрэг маск нь эмийн сан, сүлжээ дэлгүүрүүдээр 1,000-100,000 төгрөгийн үнэтэй борлуулагдаж эхлээд байгаа аж. Тиймээс утааны эсрэг маск зарж байгаа газруудын мэдээллийг хүргэж байна.

Монос эмийн сан

Утааны амны хаалтууд Монос эмийн сангийн салбаруудаар 120 төгрөгнөөс эхлэн төрөл бүрийн сонголттойгоор зарагдаж байгаа аж. 

Та ЭНД дарж Моносд зарагдаж буй маскуудын талаар мэдээлэл авна уу.

Лавлах утас: 1800-1883

Хүрмэн эмийн сан

Харин Хүрмэн эмийн сангийн салбаруудад Солонгос маскууд том хүн, хүүхэд гэсэн 2 ангилалтай зарагдаж байгаа юм байна.

Том хүний маск: 1,300-1,900
Хүүхдийн маск: 2,900
Дэлгэрэнгүй мэдээллийг: Khurmen.mn7015-2328

ОxyMask

 

Oxymask нь 100 хувь цэвэр хөвөн даавуун материалтай, PM2.5 идэвхижүүлсэн нүүрсэн шүүлтүүртэй, агаар чөлөөтэй нэвтрүүлэх клапантай, хүний нүүрний хэлбэрт тохирсн 3D загвартай, уяаг урт богино болгон тааруулах тохируулагчтай, хамар хавчигч хатуулгатай утааны эсрэг амны хаалт юм байна.

Үнэ: 10,000 (20 ширхэг сольдог шүүлтүүртэй)
Утас: 9499-0007, 9990-5157

Худалдаалагдаж буй цэгүүд:
1. Их дэлгүүрийн зүүн хаалга OXYBERRY Хүчилтөрөгчийн коктейль борлуулах цэг 
2. Номин их дэлгүүр В1 давхар OXYBERRY Хүчилтөрөгчийн коктейль борлуулах цэг

Box Shop

 

Карбон шүүлтүүртэй энэхүү маск нь утаа болон тоосонцорыг 99 хувь шүүдэг, олон улсын стандартыг хангасан бүтээгдэхүүн аж.

Үнэ: 35,000
Лавлах утас: 7555-7007

Маскута

 

Маскута нь агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг, өөртөө яг тааруулж зүүж болохоор сойлтууртай, PM 2.5 шүүлтүүрийг хийх тусгай халаастай, цэвэр даавуун материалтай эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан үндэсний үйлдвэрлэл бүхий утааны эсрэг амны хаалт.

Үнэ: 10,000 
20 ширхэг сольдог шүүлтүүр дагалдана. 140 хоног буюу бүтэн өвлийн хэрэглээ 
Утас: 9902-6654, 9696-3096, 9534-7227
2.Илчлэг сайтай хоол хүнс
 

Агаарын бохирдлоос хамгаалах сайн арга бол илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх. Биеийн дархлаа сайн байснаар өвчин тусах магадлал бага. Тиймээс сүү, цагаан идээ гэх мэт илчлэг хоол хүнс хэрэглэж, биеийн дархлаагаа дэмжээрэй. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С, Е витамин уух нь уушгины өвчлөлөөс сэргийлнэ.

Түүнчлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын бохирдолтой бүсэд амьдарч буй иргэдэд оливын тос, маалинга цэцгийн үр, авокадо, брокколи, улаан лооль гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхийг санал болгодог байна.

3.Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах
 

Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг гэртээ эсвэл оффисд, дотоод орчинд өнгөрүүлдэг. Хэрэв доторх агаарын чанар муу, бохирдолтой байвал гадаад орчны бохирдолтой нэгэн адилаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс та амьдарч буй гэр болон ажиллаж буй оффисынхоо доторх агаарыг бохирдуулахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

  • Бага насны хүүхэдтэй бол гэртээ Хэт Өндөр Үр Ашигтай Агаарын Шүүлтүүр (High Efficiency Particulate Air Filter–HEPA Filter) бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглах. Энэхүү төрлийн агаар цэвэрлэгч шүүлтүүр нь агаар дахь 0,3 мкм-ээс том тоос, жигнэгдэгч хэсгүүдийг 99,99%-ийн үр ашигтай шүүдэг.
  • Гэртээ өдөрт хоёроос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэр доторх агаарыг чийгшүүлэх. Хүүхдийг гадаа шороон дээр тоглуулахгүй байх, тогтмол гарыг нь угаалгаж занших хэрэгтэй. Агаарт дэгсэн хорт нэгдэл хөрсөнд бууж улмаар хүүхдүүдийн гараар дамжин тэднийг хордуулах эрсдэлтэйг анхаарна уу.
  • Агаарын бохирдол багатай цагаар гэртээ агаар оруулах
  • Гэртээ тамхи татахгүй байх
  • Хог хаягдлаа ангилан цуглуулж, устгах.
4.Төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэмжих
 

Эцэст нь агаарын бохирдлыг бууруулахаар төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэмжиж, хамтарч ажиллах хэрэгтэй юм.

  • Сайжруулсан зуух
  • Утаагүй түлш (баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийн түлш г.м)
  • Өвлийн улиралд гэрийн дулаалгыг зузаалах, байшингийн хананаас дулаан алдалтыг багасгах
  • Ногоон байгууламжийг хашаа, албан газрынхаа ойролцоо нэмэгдүүлэх
  • Өвлийн улиралд цахилгаан, тосон халаалт гэх мэт халаах аргыг сонгох