2017/11/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.96₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B28
УЛААНБААТАР
-13°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
23:00
S44
-18°
00:00
S44
-18°
01:00
S28
-19°
02:00
S28
-18°
03:00
S26
-17°
04:00
S26
-16°
05:00
S26
-16°
06:00
S26
-16°
07:00
S26
-16°
08:00
S26
-17°
09:00
S26
-16°
10:00
S26
-15°

"Эрдэс баялгийн салбарт орон нутгийн гэрээ байгуулах ажлын хэрэгжилт хангалтгүй байна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 11 сарын 14
iKon.MN

“Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ, туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд” сэдэвт судалгааг Нээлттэй Нийгэм Форум, “Байгалийн Баялгийн Засаглалын Хүрээлэн” хамтран хийжээ. Уг судалгааг өнөөдөр танилцууллаа. 

 Манай улсад одоогоор орон нутгийн 30 орчим гэрээ байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Тохокүгийн их сургуулийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Д.Бямбажав "Уул уурхай, газрын тосны компаниуд болон тухайн компаниудын төслийн нөлөөлөлд буй бүс нутгийн оролцогч талуудын хооронд албан ёсоор хийгддэг орон нутгийн гэрээ нь олон улс оронд эрдэс баялгийн салбараас орон нутагт очих үр өгөөжийг нэмэгдүүлэх, талуудын хооронд маргаан, зөрчилдөөн үүсэхээс сэргийлэх, түүнийг бууруулах чухал механизм болж байна. 

Манай улсад 2006 оноос ашигт малтмалын хуулиар хайгуулын ба ашиглалтын лиценз эзэмшигчид орон нутгийн гэрээ байгуулах үүрэг хүлээсэн.

Засгийн газар 2015 оны 5 сард Төсвийн тухай хуульд нөөц ашигласны төлбөрийг шинэ аргаар хуваарилах буюу түүний 30 хувийг орон нутагт, мөн хайгуулын ба ашиглалтын лицензийн төлбөрийн 50 хувийг орон нутагт шилжүүлэх өөрчлөлтийг хийсэн. Энэ хуулийн зохицуулалтад стратегийн ач холбогдолтой орд буюу Оюу толгой, Таван толгойн зэрэг мега төслүүд хамрагдаагүй. 

2016 оны 12 дугаар сард Засгийн газар 2017 оны төсвийг батлахдаа орон нутагт шилжүүлэх хувь хэмжээг 30-аас 10 болгон бууруулсан юм. Үүнийг Төсвийн тодотголоор түр зогсоогоод байгаа. Манай улсад одоогоор орон нутгийн 30 орчим гэрээ байна. 

Орлогыг яагаад хуваарилах ёстой вэ гэхээр Байгалийн баялгийн тухай орон нутгийн эрх ашгийг хүлээн зөвшөөрөх, уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөллөөс хамгаалах, уул уурхай бүхий бүс нутагт эдийн засгийн хөгжлийг дэмжих, зөрчилдөөнөөс сэргийлэх зэрэг ач холбогдолтой. 

Орон нутгийн гэрээ байгуулах тухай хуулийн хэрэгжилт хангалттай хэрэгжиж чадахгүй байгаагийн нэг чухал шалтгаан нь Ашигт малтмалын тухай хуулийн 42.1-р заалт буюу уул уурхайн компаниуд орон нутгийн гэрээ заавал байгуулах шаардлагатай гэсэн заалт нь уул уурхай, газрын тосны төсөлд холбогдох мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны хяналт тавих, зөвшөөрөл олгох үйл явцтай ямар нэгэн холбоо, уялдаагүй байгаа явдал юм. 

Уг гэрээ байгуулсан сайн туршлага гэвэл Оюу толгойн хамтын ажиллагааны гэрээ юм. Өмнөговь аймаг, Ханбогд сум, Оюутолгой компанийн хооронд байгуулагдсан 3 талт гэрээ юм. Түүнчлэн энэ гэрээнд орон нутгийн малчдын эрх ашиг, санал хүсэлтийг илэрхийлэх зорилготой тусгай дэд хороодыг байгуулахаар заажээ. 

Эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээний талаарх олон улсын ихэнх гарын авлага зөвлөмжүүд нь Австрали, Канад улсын орон нутаг ба компаниудын харилцааны жишээг үндэс болгохын зэрэгцээ гол төлөв том хэмжээний уурхайн төсөлд тулгуурласан байдаг" гэв. 

Аж ахуйн нэгжүүд орон нутагтай гэрээ байгуулах шаардлагатай

 
Гэрэл зургийг mpa.mn

Эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээний талаар Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж "Орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд " хайгуулын талаар гэрээ байгуулж байгаа талаарх судалгааны дүнг танилцуулж байна. Судалгааны дүнгээс харахад бүх хайгуул, ашиглалтын лиценз эзэмшигчидтэй гэрээ байгуулах шаардлагатай юу үгүй юу гэдэг талаар онцолж ярьж байна. 

Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүд орон нутагтай гэрээ байгуулах шаардлагатай. Гэрээг төслийн орд, хэмжээнээс хамаараад Засгийн газар байгуулах уу? аймгийн болон сумын түвшинд байгуулах уу гэдэг тухай асуудлыг авч үзэх нь зүйтэй. Гэхдээ тухайн аж ахуйн нэгж орон нутгийн гэрээ байгуулчихсан гээд дураараа авирлаж болохгүй. Аль болох иргэд, малчидтай зохицоод явбал асуудал үүсэхгүй байх. 

Одоогоор Өвөрхангай аймгийн хэмжээнд стратегийн орд ашиглалтад байхгүй. Бага зэргийн нөөцтэй, алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд бий. Тэдгээр аж ахуйн нэгжүүдтэй сум орон нутгийн түвшинд нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан. Гэрээндээ орон нутгийн онцлогоос хамаараад бүтээн байгуулалт, боловсон хүчин, хөрөнгө оруулалтын зэрэг асуудлыг тусгаад ажиллаж байгаа" гэлээ. 

Орон нутгийн гэрээний тухайд дараах зөвлөмжүүдийг гаргажээ. 

  • Орон нутгийн гэрээ байгуулах шаардлагатай эрдэс баялгийн төслүүдийн тоог цөөлөх. ОНГ байгуулах шаардлагатай эрдэс баялгийн төслүүдэд босго, шалгуур тогтоох замаар хуулийн хэрэгжилтийг сайжруулах боломжтой.
  • ОНГ байгуулснаар үүсэх давуу талууд буюу хөшүүргийг бий болгох
  • Загвар гэрээний хэрэгжих нөхцөлийг тодорхой болгох
  • Чадавх бэхжүүлэх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх

Орон нутгийн гэрээний хэрэгжилтийг хангахад орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын мониторинг хийх ажлыг дэмжих зэрэг зохицуулалтыг хийж өгөх нь чухал байгааг судалгаанд дурджээ.

x