2017/11/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.96₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B28
УЛААНБААТАР
-13°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
23:00
S44
-18°
00:00
S44
-18°
01:00
S28
-19°
02:00
S28
-18°
03:00
S26
-17°
04:00
S26
-16°
05:00
S26
-16°
06:00
S26
-16°
07:00
S26
-16°
08:00
S26
-17°
09:00
S26
-16°
10:00
S26
-15°

Монгол Улсын анхны аудиторын дурсгалд зориулсан гэрэлт самбартай болов

С.Бадрал, iKon.mn
2017 оны 11 сарын 14
iKon.MN

Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын анхны Ерөнхий аудитор Лхамсүрэнгийн Жавзмаагийн дурсгалд зориулсан гэрэлт самбарын нээлт Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын байранд өчигдөр боллоо. Уг гэрэлт самбарыг Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын байранд байрлуулсан байна.

Л.Жавзмаа нь 1945 онд Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт төрсөн бөгөөд бага насаа эцэг эхийн асрамжинд өнгөрөөн, улмаар ерөнхий боловсролын дунд сургууль, Санхүүгийн техникум, Хөдөө аж ахуйн дээд сургууль, Намын дээд сургуулийг тус тус дүүргэж, санхүүч, эдийн засагч, улс төр судлаачийн мэргэжил эзэмшжээ.

1966 онд Булган аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Санхүүгийн хэлтэст хянан байцаагчаар анх томилогдож, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлүүлснээс хойш ахуй үйлчилгээ, төр, захиргаа, төрийн хяналт, төрийн аудитын байгууллага, дипломат албанд 48 жил тасралтгүй ажилласан байна.

Л.Жавзмаа 1992-1995 онд Булган аймгийн анхны Засаг даргаар ажиллаж байжээ. 

 

x