2017/11/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.96₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B28
УЛААНБААТАР
-13°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
23:00
S44
-18°
00:00
S44
-18°
01:00
S28
-19°
02:00
S28
-18°
03:00
S26
-17°
04:00
S26
-16°
05:00
S26
-16°
06:00
S26
-16°
07:00
S26
-16°
08:00
S26
-17°
09:00
S26
-16°
10:00
S26
-15°

С.Бямбацогт гэгч шинэ баарныхаа нээлтийг хийсэн шөнөө танхайрч, сэлэм эргүүлжээ

Б.Цэнд, Үндэсний шуудан
2017 оны 11 сарын 14
Үндэсний шуудан

Өнгөрсөн Ням гарагийн шөнө Баянгол дүүргийн I хороонд байрлах “Castle” баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, сэлэм эргүүлэн бусдын бие махбодод халдахыг завдсан бичлэг цацагдсан билээ. Энэ үйл явдал өрнөх үед баарны хамгаалагчид цагдаад дуудлага өгсөн гэх бөгөөд цагдаа нарыг ирэхээс өмнө тэд зугтсан байна.

Улмаар өглөө 06.00 цагийн үед Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах “Ривер бич” гэх амралтын газрын үүдэнд дахин зодолдож, хоёр хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар бичлэг дээрх сэлэм эргүүлж буй залуу нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт ажээ. Тэрбээр энэ сарын 11-ний орой өөрийн “Arigu lounge art” шөнийн клубийнхээ нээлтийг хийсэн байна. 

Түүнчлэн танхайрсан залуусыг мөрийтэй тоглоомоос болж маргалдсан талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээлэв.

Тэдэнд хэрэг үүсгэсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэс болон Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм байна.

x