Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Лхамрагчаа: ҮХХ-ийн хөгжлийн шинэ эрин-“Соёлжсон оффис”

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 17
iKon.MN

Мастер Групп ХХК Монголдоо анх удаа "Хамтын соёл"-ыг хэрэгжүүлсэн юм. Энэ талаар “Мастер пропертис” компанийн Маркетингийн албаны захирал Г.Лхамрагчаатай ярилцлаа. 

Бидний хийж байгаа ажил бүхэн хүмүүсийн амьдралын сайн сайханд чиглэсэн байдаг

 

-Танай байгууллага саяхан Хамтын соёл нэртэй үйл ажиллагаа зохион байгуулсан гэсэн. Энэ талаар яриагаа эхэлье.

- Мастер Групп ХХК нь үл хөдлөх хөрөнгийн зуучаар үйл ажиллагааныхаа гарааг 10-аад жилийн өмнө тавьж, өдгөө бүтээн байгуулагч болоод байгаа юм. Манай компани нь Улаанбаатар хотын нэг чиглэлтэй төвлөрөл буюу урагш чиглэсэн бүтээн байгуулалтын чиг хандлагаас зайлсхийж, хотын хойд хэсгийг хөгжүүлэх, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор ProOne нэртэй оффисын зориулалттай, Гоо Маралын зурагтай цамхгаа Гандигийн нэрэмжит мэргэжлийн үйлдвэрлэл урлалын сургуулийн чанх хойно барьсан.

Нэг жилийн өмнө ашиглалтад орсон манай ProOne оффис одоо 94%-ийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Pro ONE оффис маань амжилттай болоход нөлөөлсөн 3 хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт бид төслөө эхлүүлэхээс өмнө оффисын зах зээлийн болон хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний судалгаа хийж, зах зээл дээр чанартай хирнээ бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын эрэлтэд нийцсэн боломжийн үнэтэй оффис байхгүйг олж мэдсэний үндсэн дээр оффисийн концепцио боловсруулж, хэрэгжүүлсэн.

Хоёрдугаарт ҮХХ-ийн салбарт олон жил ажилласан туршлага дээрээ үндэслээд үнэ цэнэ нь ирээдүйд огцом өсөх байршлыг сонгож төслөө хэрэгжүүлсэн. Гуравдугаарт үл хөдлөх хөрөнгийн Япон стандартын менежментийн үйлчилгээг оффистоо нэвтрүүлсэн. Япон стандартын проперти менежментийн хүрээнд бид ProOne оффист талбай түрээсэлж эсвэл худалдан авч үйл ажиллагаа эрхэлж буй хэрэглэгчиддээ ажиллах таатай орчин, тав тухыг бүрдүүлэх үйлчилгээг үзүүлдэг. 
Хамтын соёл бол ProOne оффисын хэрэглэгчид хоорондоо сайтар танилцах, нэгнийхээ бизнесийг дэмжих, харилцан нэгэндээ хөнгөлөлт урамшуулал үзүүлэх зорилготой, Монголын анхны соёлыг түгээх төсөл юм. 

Урьд нь ҮХХ-н компаниуд барилга бариад борлуулдаг байсан бол сүүлийн үед өндөр зэрэглэлийн оффисуудад проперти менежмент үйлчилгээ хэрэгждэг болсон. Харин манай компанийн хувьд Япон стандартын проперти менежментээс гадна ҮҮХ-ийн шинэ эрин-Соёлжсон оффисыг нэвтрүүлж байна.

"Хамтын соёл" төслийн нээлтийн ажиллагааны зураг:

 
 
 

Дээхэн үед бол хотын бид айл саахалт хоорондоо мэндэлдэг, нэгнээ мэддэг, нэгэндээ итгэж, дэмждэг сайхан соёлтой байсан. Танай хүүхэд тэнд тэрний хүүхэдтэй тоглож байна лээ гэх зэргээр нэг нэгнээ сайтар таньж, мэдээллийг өгдөг байсан нь нэгнээ дэмжих, нийтийн аюулгүй байдлыг хамгаалах маш нандин соёлын шууд бус хэлбэр байсан гэж ойлгодог.

Гэтэл одоо бид хөршөө дэмжих, туслах байтугай нэгнээ танихгүй, танисан ч мэндлэхгүй ийм соёлгүй байдалд хэвшичихээд байна. Гэхдээ хүн бүр соёлжих шаардлагыг ухамсарлаж байгаа боловч, үйлдэл болгон хэрэгжүүлж, манлайлахгүй байна. Манай хэрэглэгчдээс байгууллагууд хоорондоо танилцаж, бие биенийхээ бизнесийг дэмжин хамтран ажиллаж, хөнгөлөлттэй үйлчлүүлмээр байна гэсэн санал маш их ирсэн. Тиймээс Мастер Групп нь хамтын соёл төслийг санаачилж, нээлтийн үйл ажиллагаагаа өөрийн ProOne оффисын хэрэглэгчид дунд зохиосон хэрэг. Энэ төсөл маань манай 2 дахь төсөл Хоймор оффист ч хэрэгжинэ. 

- ХОЙМОР оффисынхоо талаар дэлгэрэнгүй мэдээллийг уншигчдад хүргэвэл?

- Мастер Групп ХХК оффисын удаах төсөл хоймор хэмээх барилгаа энэ 11 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгч, түрээслэгч, худалдан авагчидтай гэрээ хийж эхэлсэн. Хоймор барилга маань РroОne оффисийн баруун зэргэлдээ байрлаж байна. Бид Сүхбаатарын талбайгаас хойш нэгхэн км-ийн зайтай энэ байршлаа их хотынхоо хоймор гэж үзэж бэлэгшээж явдаг юм. 

Хоймор оффис маань РroОne оффисын мөн адил япон стандартын үл хөдлөх хөрөнгийн менежменттэй, бүр Япон компани гардан үйл ажиллагааг явуулна гэдгээрээ бусад оффисоос ялгаатай байх болно. Түүнчлэн хамтын соёл төсөл маань ч хоймор дээр хэрэгжих болно. Иймээс Япон менежмент, Япон стандартын үйлчилгээтэй, модерн интерьертэй, нэгнээ дэмжиж тусалдаг соёлтой,  оффист тухлан суухыг хүсвэл та хоймор оффисыг зорин ирэхийг бид урьж байна. 

"Хоймор" оффис:

 
 
 

-Төслийнхөө хүрээнд өөр ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бэ?

-Бидний Улаанбаатар хотын өөр нэг тулгамдсан асуудал бол автомашины зогсоолын асуудал байдаг​ шүү дээ. Тиймээс бид Хоймор оффисоо 100+ зогсоолтойгоор төлөвлөж, барьсан байгаа. Та замын бөглөрлийн эсрэг чиглэлд, машинаа хаана тавих талаар толгойгоо өвтгөлгүй  ажилдаа ирэх боломжийг бид танд санал болгож байна. 

Бид ёс зүйтэй, зөв бизнесийг хэрэглэгчдийн тав тух, сайн сайхны төлөө хийхийг эрхэмлэн зорьдог. Иймээс ч бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Гоё гудамж” нэртэй төслийг хотынхоо хойморын 5,700 мкв талбайд хэрэгжүүлэхээр зөвшөөрөл авч, ирэх хавраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Энэхүү төсөлд бид 500 гаруй сая төгрөгийг төсөвлөсөн. Бизнесийн байгууллага  ийм хэмжээний мөнгийг хот тохижилтод дангаараа зарцуулж байсан түүх байхгүй юм билээ. Төслийн хүрээнд хийгдэх ажлууд ирэх хавраас эхэлнэ. 

Энэ бол бидний Улаанбаатар хотдоо оруулж буй томоохон хөрөнгө оруулалт байх болно. “Гоё гудамж” төсөл нь ногоон байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлэг, автобусны шинэ буудал, нийтийн эзэмшлийн 100 авто зогсоолыг өөртөө агуулах юм. 

-Ярилцлагын сүүлийн асуултыг танд үлдээе.

Үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь дэлгүүрээс талх авахаас тэс өөр зүйл. Энэ бол хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулахын тулд барилгын байршил, чанар, үзэмж, үнэ төлбөрийн нөхцөл гээд олон хүчин зүйлсийг бид тооцоолох хэрэгтэй. Бид өөрийн судалгааны багийн судалгаа, туршлагадаа үндэслэн байршлаа сонгож, өөрийн гэсэн ялгарлыг бий болгохоор байнгын хичээл зүтгэл гарган ажилладаг.

Бид байгууллагынхаа тэргүүн баялаг болсон ажилтнуудынхаа хувийн болон мэргэшил ур чадварыг хөгжүүлэхэд ямагт анхаарч, сургалт, үйл ажиллагаанд хамруулдаг. Тийм ч учраас манай ажилтнууд шинэлэг бүхнийг эрэлхийлэн, хэрэглэгчдэд бусдын амлаагүйг амлаж, амлалтадаа хүрэхийг зорьдог. Бид “Мастер Проперти Менежмент” компаниараа дамжуулан өөрийн хэрэгжүүлсэн барилгын төслүүдэд Япон стандартын менежментийн үйлчилгээг үзүүлж байгаа нь барилгын дараах засвар үйлчилгээний хариуцлагыг биечлэн хариуцаж, буух эзэнтэй буцах хаягтай байлгахыг эрмэлзсэн хэрэг.

Бид хэрэглэгчдийнхээ дунд тогтмол сэтгэл ханамжийн судалгаа хийж, алдаа дутагдлаа засах, үйлчилгээгээ илүү сайжруулах тал дээр байнга ажилладаг. Манай ProOne оффисын хэрэглэгчдийн сүүлийн судалгаагаар сэтгэл ханамж 96,1% гарсан нь бидэнд их урам зориг өгсөн. Иймээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгч та бидэнтэй хамтран ашигтай ажиллаж, хамтын соёлыг бэхжүүлж, шинэлэг сайхны төлөө хамтдаа зүтгэхийг хүсвэл манай Хоймор оффисыг зорин ирээрэй.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл түрээсийн талаар 9990-0181, худалдааны талаар 9990-0184 дугаараас лавлана уу. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.