Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Архины тухай ам дамжсан 13 ТӨӨРӨГДӨЛ

ikon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Архины тухай ам дамжсан 13 төөрөгдөлд Наркологийн эмнэлгийн холбогдох мэргэжилтнүүд ийм хариулт өгч байна. Та согтууруулах ундааны хэрэглээний талаар хэр үнэн зөв мэдээлэлтэй байдаг вэ гэдгээ шалгаж үзээрэй. 


1. Бага зэргийн архи жирэмсэн эмэгтэйд аюулгүй

Жирэмсний аль ч үед архи хамгийн хортой ба урагт архи нөлөөлөх эрсдэл маш их байдаг. Архи урагт нөлөөлснөөс ирээдүйн хүүхэд оюун ухаан, бие бялдрын хомсдолтой, зүрхний үйл ажиллагаа, мэдрэлийн системийн гажуудалтай төрөх нь элбэг байдаг. Аюулгүй хугацаа, сар гэж байхгүй.

2. Архи илчлэггүй

Архи  хамгийн түрүүнд энерги болон шингэдэг ба архитай хамт хэрэглэгддэг даруулга нь өөх тос  болон биед хуримтлагддаг.

3. Архиар цусны даралтыг бууруулж болно

Даралт ихдэх өвчтэй хүмүүсийн хувьд ингэж бодох нь туйлын буруу. Архи уухад эхлээд цусны судас огцом тэлэгдэж, эргээд хүчтэй нарийсдаг тул цус харвах, зүрхний шигдээс үүсэх эрсдэл бий болдог. Иймээс даралтыг дэлгүүрээс авсан архиар эмчлэх гэж оролдох нь буруу юм.

4. Архи хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг

Архи ходоодны салстад муугаар нөлөөлж, ходоодны шүүс ялгаралтыг идэвхжүүлдэг ба өлсөлтийг ихэсгэдэг. Иймээс архийг хэтрүүлэн хэрэглэх нь ходоод шархлахад хүргэдэг.

5. Архи ажлын чадвар нэмэгдүүлдэг

Архи нь нэгдүгээрт, бие махбодийг амархан ядраана, хэрвээ хийх ажил тань их байгаа бол гүйцэтгэж  амжихгүй болно. Хоёрдугаарт, анхаарал суларч, нягт нямбай үйл ажиллагаа явуулах  чадваргүй болгоно. Эргэж  засахын аргагүй алдаа дутагдал гаргаж, цаг хугацаа их зарцуулахад хүрнэ.

6. Архи бухимдал тайлдаг

Архийг хэмжээг нь тохируулж, багаар хэрэглэсэн тохиолдолд  эндорфин ялгарч, сэтгэл санааг үнэхээр өөдрөг болгох тал бий. Гагцхүү хэтрүүлэн хэрэглэдэггүй чадвартай байх хэрэгтэй. Гэхдээ архины хамааралтай болсон хүнд тохируулан хэрэглэнэ гэж ойлголт байдаггүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Архийг хэтрүүлснээр шарталт, сэтгэл санаагаар унах зовиур нь илүү их бухимдалд хүргэдэг.

7. Үнэтэй архи хор багатай

Үнэтэй архины агуулгад байдаг этилийн спирт нь хямд архиныхтай адил байдаг төдийгүй, бодисын солилцоонд ч адилхан үйлчилдэг. Гагцхүү ялгаатай нь хямд архинд өөр элдэв хорт бодис илүү байдаг.

8. Архи сайн нойрсуулагч

Архи их хэмжээгээр нойр хүрч амарч байгаа мэ мэдрэмж төрдөг ч  энэ унталт нь тухайн хүнд амралт болдоггүй. Ийм нойр хэрэгтэй гэж үү. Сэрсний дараа шараа тайлахыг шаардаж, ажил амьдралаа алдан ахин дахин уусаар, солиорол бүхий сэтгэцийн өөрчлөлтүүд үүсдэг.

9. Архи ходоодны өвчнийг эдгээдэг

Хоолны өмнө 50 г архи уухад ходоодны өвчнийг эдгээдэг гэдэг яриа худлаа бөгөөд энэ нь эдгэрэх биш, зөвхөн түр хугацаанд өвдөлтийг намдааж байгаа хэрэг юм. Байнгын ийм хэрэглээ нь архинд донтох хүргэнэ.                                                                                                    

10. Архи дулаацуулдаг

Архи нь эд эрхтний цусан хангамжийг нэмэгдүүлснээрээ судсыг тэлдэг. Их хэмжээгээр уухад арьсанд очих цусан хангамж ихсэж, дулаан мэдрэмжийг үүсгэдэг. Энэ нь организм дулаанаа алдахад хүргэдэг. Үүнийг мэдэрч  чадаагүйгээсээ болж цөөнгүй хүн хөлдөхөд хүрдэг байна.

11. Шар айраг согтууруулах ундаа биш

Шар айраг нь спиртийн агууламжтай байдаг.Гурван  шил нь нэг шилэн аяга цагаан архитай тэнцэнэ. Шар айраг хийжүүлсэн ундаа учир түүний найрлаганд  байдаг согтууруулах бодис нь хүний биед хурдан шимэгддэг.

12. Архи уудаггүй хүнд итгэж болохгүй

Ажиллагсад нь бүгд архи уудаг албан газарт архи уудаггүй хүн содон байх нь мэдээж. Тийм хүнд хүмүүс итгэдэггүй. Харин ийм байгууллага дээр социологийн судалгаа хийж үзэхэд архины хэрэглээ, хүний итгэл даах түвшин хоёр хоорондоо хамааралгүй болох нь батлагдсан. Түүгээр ч барахгүй архи уудаггүй хүн анхаарал ихээр шаардсан ажлыг илүү сайн гүйцэтгэдэг байна.

13. Архиар ханиад томууг эмчилж болно

Ханиад томууг эмчлэхэд архи туслахгүй, харин ч эсрэг үйлчлэлийг үзүүлдэг. Учир нь биеийн дархлалын системийг сулруулдаг.

 

Эх сурвалж: Сэтгүүлч хөтөч ТББ