Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Аваргуудын аварга: Шон Мөрфи

SPS телевиз
2017 оны 11 сарын 13
SPS
Зураг зураг

Жил бүр зохион байгуулагддаг снүүкерийн нийт 24 тэмцээнд түрүүлсэн тамирчид оролцох эрхтэй “Аваргуудын аварга” тэмцээн энэ сарын 6-наас 12-ны хооронд явагдлаа. Чансаа өндөр тамирчдын хүчтэй өрсөлдөөний талбар болсон энэхүү тэмцээний шигшээ тоглолтод 2017 оны Мастерс, Английн нээлттэй тэмцээний аварга “Пуужин” хочит Ронни О’Салливан болон Гибралтарын нээлттэй тэмцээний аварга Шон Мөрфи нар учраа таарч тоглосон.

Хэн түрүүлж 10 өрөгт хожсон нь түрүүлэх учиртай тоглолтын их үдийн хэсгийг Шон Мөрфи 5:4-өөр тэргүүлж өндөрлүүлсэн бөгөөд тэрбээр үдээс хойшхи тоглолтод өргийн харьцааг 9:5 болтол холдуулж чадсан. Үүний дараа Ронни гурван өрөг дараалан авч 9:8 болгосон хэдий ч шийдвэрлэх үед ногоон бөмбөгийг алдаж цохьсоноор Шон Мөрфид аварга болохыг замыг нь зассан гэхэд болно. Шон үлдсэн бөмбөгүүдийг алдалгүй оноо болгож тэмцээний аваргаар шалгарснаар 100 мянган фунт стерлинг буюу 322 сая төгрөгтэй тэнцэх мөнгөн шагналын эзэн боллоо.

Энэхүү тэмцээнд тамирчны замналынхаа 900 дахь century break буюу 100 давсан оноог авсан дэлхийн таван удаагийн аварга Ронни О’Салливан шигшээ тоглолтод ердөө ганцхан удаа century break хийсэн юм.

Зураг