Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЭГДЭЛ

ikon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд банкны зээлийн хүүнд хуулиар болон Төв банк (Монголбанк)-ны шийдвэрээр дээд хязгаар тогтоох агуулга бүхий хуулийн төслүүд боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж эхэлсэнтэй холбогдуулан Монголын Банкны Холбоо дараах мэдэгдлийг гаргаж байна.

  • Монгол Улсад банк, санхүүгийн байгууллагын зээлийн хүүг захиргаадлын аргаар хязгаарласан аливаа хууль батлах нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг эрс муутгасан, санхүүгийн салбарт гажуудал үүсгэж тогтворгүй болгосон, эдийн засгийн хөгжлийг ухраасан ноцтой алдаа болохоор байна.
  • Дэлхийн 80 орчим улс орны туршлага, олон улсын түвшний судалгааны үр дүнгээр банкны зээлийн хүүнд хуулиар хязгаар тогтоох оролдлогууд анхны зорилгодоо хэзээ ч хүрч байгаагүй. Харин эсрэгээрээ зээлийн эрсдэл нэмэгдэх, хүү өсөх, хүртээмж муудах, олголт буурах, санхүүгийн зуучлал эрс хумигдах, далд эдийн засгийг дэмжих, эдийн засгийн хөгжил доройтох зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг нь нотлогдсон.
  • Төрөөс макро эдийн засаг, бизнесийн орчныг тогтвортой эерэг байлгах, нийт эдийн засгийн эрсдэлийг бууруулах, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх замаар зээлийн эх үүсвэрийн өртөг хямдрах, зээлийн хүү буурах орчныг бүрдүүлэх нь чухал хэвээр байна.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.