Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт Замын цагдаагийн посттой болжээ

ikon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт аймгийн төвөөс 7 км-ийн зайд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Замын цагдаагийн байнгын хяналтын пост ашиглалтад орлоо.

Хяналтын пост байгуулагдснаар орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах чухал ач холбогдолтойгоос гадна энэ чиглэлийн авто замаар Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд дамжин өнгөрдөг хөдөлгөөний ачаалал ихтэй гол зам юм. 

Дээрхи хяналтын цэгт Замын цагдаагийн алба хаагчдаас гадна Цагдаагийн газрын мөрдөгч, хэв журмын алба хаагчид, авто тээврийн төвийн ажилтнууд хамтран 24 цагаар хяналт тавьж үүрэг гүйцэтгэх аж.

 

Эх сурвалж: ЦЕГ