2017/11/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.27₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
B32
УЛААНБААТАР
-5°
|
-16°
11:00
S32
-17°
12:00
S32
-15°
13:00
S32
-13°
14:00
S32
-12°
15:00
S32
-12°
16:00
S44
-13°
17:00
S44
-14°
18:00
S44
-16°
19:00
S44
-17°
20:00
S44
-17°
21:00
S44
-17°
22:00
S28
-18°

Тугалган цаас ашиглан Wi-Fi сүлжээний хамрах хүрээг нэмэгдүүлж болохыг судлаачид баталжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN

АНУ-ын Вашингтоны их сургууль, Колумби их сургуулийн судлаачид металл ялтсаар тодорхой чиглэлд WiFi сүлжээний сигналын чадлыг нэмэгдүүлж болохыг баталжээ.

Тэд янз бүрийн хийцийн роутеруудын хажууд хуванцар артай, нимгэн металл ялтас байрлуулж туршсан байна. Ингэхэд сигнал муу хүрдэг хэсгийн сигналын чадал 6dB хэмжээгээр нэмэгдэж, харин сигнал байх шаардлагагүй газрын чадал 10dB хэмжээгээр суларч байсан гэнэ.

Өөрөөр хэлбэл металл ялтсан хаалтыг сигнал нэмэгдүүлэх шаардлагатай чиглэл рүү харуулж байрлуулахад нэмэгдэж, эсрэг тал нь муудаж байжээ.

Ингэж сигналыг ашигтайгаар хуваарилахын тулд гэрийн аль хэсэгтээ хамрах хүрээг нэмэх шаардлагатай байгаагаа эхлээд тооцоолж, төлөвлөх ёстой гэнэ.

Мөн ийм сигнал ойлгогчийг ердийн тугалган цаас, хатуу картон цаасаар хялбар бүтээн ашиглаж болохыг судлаачид бас зөвлөсөн байна.

Ийм ойлгогчоор гэрийн WiFi сигналаа гадна талд ажиллахыг нь болиулж, хулгайгаар гадны хүн сүлжээг ашиглах, мэдээлэлд халдах зэргээс сэргийлж болох гэнэ.

 

Эх сурвалж: Independent

 

x