Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батзориг: Багш нарын ажил хаялт Нийслэлийн хэмжээнд 90 хувьтай байна

А.Намуун, iKon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болон Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо хамтран өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд хугацаагүй ажил хаялт зохион байгуулж байна.

Тэд Боловсрол, Шинжлэх Ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Шаардлагыг биелүүлэх хүртэл ажил хаялт үргэлжлэх юм.

Ажил хаялтад улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага оролцохоо мэдэгдсэн.

Тэгвэл яг одоогийн байдлаар ажил хаялтын үйл явц ямар байгаа талаар Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Ж.Батзоригоос тодруулахад "Ажил хаялт Нийслэлийн хэмжээнд 90 хувьтай байна. Баянгол, Сүхбаатар дүүргийн сургуулиуд 100 хувь оролцож байгаа. Хөдөө орон нутгийн мэдээлэл хараахан ирээгүй байна. Үр дүн гартал бидний тэмцэл үргэлжилнэ" гэв.

 

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг