Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэтийн замын хөдөлгөөнийг нээлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Орхон аймгийн цаг агаар тогтуун, замын нөхцөл байдал сайжирсан тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Одоо тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Засаг даргын захирамж:

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон аймаг, Эрдэнэт хотод цас орсны улмаас Их болон Бага хөшөөтийн даваа, улсын чанартай авто замд мөсөн бүрхүүл үүсэж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.

Цаг агаарын энэ нөхцөл байдлаас шалтгаалан тус аймгаар дайран өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөр 12:00 цагаас эхлээн хаагаад байсан юм.