2017/11/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.27₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
B32
УЛААНБААТАР
-5°
|
-16°
09:00
S44
-19°
10:00
S44
-19°
11:00
S44
-17°
12:00
S32
-16°
13:00
S44
-13°
14:00
S44
-12°
15:00
S44
-12°
16:00
S32
-13°
17:00
S44
-14°
18:00
S44
-16°
19:00
S44
-16°
20:00
S44
-16°

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим Гүйцэтгэх захирлаа томилов

ikon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN

Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (АмЧам) Төлөөлөн Удирдах Зөвлөл нь АмЧамын гүйцэтгэх захирлаар Оюунгэрэлийн Адьяаг томилсныг мэдэгдэхэд таатай байна.

О.Адьяа нь АмЧамын Бодлогын асуудал эрхэлсэн захирлаар хоёр жилийн хугацаанд ажиллаж байсан бөгөөд АмЧамын бодлогын нөлөөллийн ажлыг санаачлан хэрэгжүүлэх ажлыг хариуцаж байсан юм.

Тэрбээр өмнө нь төрийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл болох Оюу Толгой компани, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, НҮБ зэрэг олон улсын хөгжлийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай.

О.Адьяа нь Английн Шеффилдын Их сургуулийг Гадаадын шууд хөрөнгө оруулалтын асуудлаар мэргэшсэн бизнесийн удирдлагын мастерын зэрэгтэй төгссөн.

О.Адьяа Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлд  хувийн хэвшлийн салбарыг төлөөлөн сууж буй гурван гишүүний нэг юм.

Шинэ албан тушаалд томилогдсонтой холбогдуулан О.Адьяа

“АмЧамын Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон нь нэр хүндийн хэрэг юм. Цаашид Монголын бизнесийн орчинд эерэг өөрчлөлт бий болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд бизнесийн манлай байгууллага болох АмЧам Монгол нь хүчирхэг, тодорхой бас алсын хараатай хөгжлийн стратегийг баримталж ажиллана” хэмээн тэмдэглээд АмЧамын гишүүддээ үзүүлэх үйлчилгээг улам чанаржуулж , байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд онцгойлон анхаарахаа хэллээ.

АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Жэймс Лиотта хэлэхдээ

“О.Адъяаг Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсонд баяртай байна. О.Адъяа нь АмЧамын бодлогын нөлөөллийн ажлыг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Түүний боловсрол, мэргэжлийн ур чадвар, улс орны бизнес, улс төрийн нөхцөл байдлын талаархи өргөн цар хүрээний мэдлэг нь АмЧамын бодлогын баримт бичгүүдийн чиглэлийг тодорхойлж, гишүүдийн өмнөөс бодлогын нөлөөллийн ажлыг зохион байгуулахад ихээхэн нөлөөлснөөс гадна АНУ, Монгол Улс хоорондын худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан юм,” хэмээн онцолсон юм.

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улсын хооронд бизнесийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, эрх ашгийг хамгаалах, Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлд ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

АмЧам Монгол нь гурван сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ѐсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
 

x