Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Алибаба онлайн худалдааны шинэ дээд амжилт тогтоож, Жэк Ма бүх зодоончдыг ялсан өдөр

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд Хятадад болдог “Ганц биечүүдийн өдөр” Алибаба компани дэлхийн хамгийн том онлайн худалдааны наадмыг зохион байгуулдаг.

Энэ жилийн наадам өчигдөр буюу Бямба гарагт бүтэн 24 цаг үргэлжилж дууслаа.

Баасан гарагийн шөнө уг наадмын нээлтийн ажиллагаа Шанхай хотод болж, дэлхийн хэмжээний одод оролцсон байна. Тайзан дээр нэрт хөлбөмбөгчин Луй Фиго бөмбөг өшиглөж, поп од Фаррелл Хятадын дуучидтай хамтарсан үзүүлбэрээ үзүүлсэн бол Холливүүдийн жүжигчин Николь Кидман Жэк Магийн гол дүрд нь тоглосон “Гон Шоу Дао” богино хэмжээний киног нь танилцуулсан юм.

 

Мөн Оросын теннисний од Мария Шарапова ирсэн байлаа.

Онлайн худалдааны наадмын үр дүн гайхмаар байсныг дараах тоо баримтаас харж болно.

  • Citigroup-ийн таамаглаж байсан $24 тэрбумын борлуулалтыг Алибабагийн онлайн дэлгүүрүүд эвджээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Алибаба бүх онлайн дэлгүүрүүдээрээ 168.3 тэрбум юаний ($25.4 тэрбум) бараа бүтээгдэхүүн борлуулжээ.
  • Өнгөрсөн оны $17.8 тэрбумын үзүүлэлтийг өчигдөр өдрийн 01:09 цагт буюу худалдаа эхэлснээс 13 цагийн дараа гүйцжээ. Өнгөрсөн оны хэмжээнээс 40 хувиар өссөн байна.
  • Мөн Алибабагийн төлбөрийн хэрэгсэл Алипэй секундэд 256,000 гүйлгээ гүйцэтгэж шинэ дээд амжилт тогтоосон нь өнгөрсөн оны дээд хэмжээнээс хоёр дахин их байлаа.
  • Наадмын үеэр хийгдсэн худалдааны бараа түгээлт 1 тэрбум гаруй ачаа болно гэж Хятадын Шуудангийн байгууллага тооцоолжээ. Энэ нь 2006 онд Хятад даяар илгээгдэж байсан ачаа тээврийн хэмжээтэй тэнцэх гэнэ.
  • Энэ жилийн Алибабагийн онлайн худалдааны хэмжээ ноднин жилийн АНУ-ын Талархлын баяр болон Cyber Monday хямдралт худалдааны нийлбэр хэмжээнээс ($12.8 тэрбум) хоёр дахин их болжээ.

Наадмын өдөр Жэк Ма өөрөө гол дүрд нь тоглосон богино хэмжээний киногоо нээсэн юм. “Гон Шоу Дао” (Тулааны урлаг) гэгдэх энэ киног Хятадын тайжичуань бие хамгаалах урлагийг сурталчлах зорилготой бүтээж, нэр жүжигчин Жэт Ли найруулжээ.

 

Кинонд төрөл бүрийн тулааны урлагийн мастерууд тайчи мастер Жэк Матай өрсөлдөж, бүгд ялагдаж байгаагаар дүрслэгдсэн байна. Жэк Магийн өрсөлдөгчдийн нэгээр сүмо бөхийн 68 дахь ёкозуна Асашорюү оролцон тогложээ.

Уг киног бүхлээр нь хүлээн авч үзнэ үү:

Эх сурвалж: Quartz, The Verge