Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын гадна фасадны ажил хийж байсан дөрвөн иргэн унаж амиа алджээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Барилгын гадна фасад хийж байгаа хүн унасан ослын талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээлэл өглөө.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Кино үйлдвэрээс хойш байрлах 204 дүгээр байрны гадна фасадны ажил хийж байсан 4 иргэн унаж 2 нь хүнд гэмтэж, 2 иргэн нас барсан гэсэн дуудлага 15:01 цагт иржээ.

Дуудлагаар нийслэлийн Аврах анги аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Харамсалтай нь хүнд гэмтсэн хоёр иргэнийг эмнэлэгт хүргэх замд амиа алдсан байна.