Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтод холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдлоо

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн өмнөөс салаавч гаргасан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болох байсан.

Гэвч зөрчилд холбогдогч Ц.Баярцогт, түүний өмгөөлөгч М.Баасанбат нар Сэлэнгэ аймгаас ирэх боломжгүй зам хаагдсан, машин эвдэрсэн гэх шалтгаан бүхий шүүх хуралдаан хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13:30 цагт хийхээр болжээ. 

 

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх