Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Багш нарын цалин нэмэх асуудлаар байгуулагдсан гурван яамны Ажлын хэсэг дүгнэлтээ гаргажээ

А.Намуун, iKon.mn
2017 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Багш нар цалингаа нэмэхийг шаардаж, удаа дараа Засгийн газарт шаардлага хүргүүлж, жагсаал зохион байгуулж, ажил хаялт зохион байгуулж байгаа билээ. 

Тиймээс энэ асуудлыг шийдэхээр Сангийн сайд, ХНХ-ын сайд, БСШУС-ын сайдын тушаалаар энэ сарын 1-нээс эхлэн “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшлын чиглэлээр баталсан журмуудыг судлан хянаж, шинэчлэн боловсруулах ажлын хэсэг” байгуулагдан ажиллажээ.

Ажлын хэсэг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх, цалин хөлсний шинэчлэлийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн, хэд хэдэн санал дүгнэлтийг гаргаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Ажлын хэсгийн дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэг, ЕБС-ийн багш, бусад албан хаагчийн дөрөвдүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг хүн бүрт үндсэн цалингийн 36 хувьтай тэнцэх хэмжээтэй ногдохоор 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны дотор бүрэн тооцож, олгуулах бололцоог хангах нь зүйтэй гэж үзжээ.

Ажлын хэсгийн дүгнэлт /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/