Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Теннисийн дэлхийн аваргын тэмцээнийг SPS HDTV шууд дамжуулна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 10
Сурталчилгаа

Ирэх амралтын өдрүүдээр явагдах “Fed Cup” буюу талбайн теннисний эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аварга шалгаруулах 55 дахь удаагийн шигшээ тэмцээнийг SPS Телевиз та бүхэндээ албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлэх гэж байна.

 

Энэхүү тэмцээнд 17 удаа түрүүлсэн АНУ-ын баг сүүлийн жилүүдэд тааруу тоглолт үзүүлж өнгөрсөн жил хоёрдугаар хэсэгт өрсөлдсөн хэдий ч энэ жил гайхалтай байж 2010 оноос хойш анх удаа шигшээ тоглолтод шалгараад байна. Тэдний өрсөлдөгчөөр анх удаа шигшээд шалгарсан Беларусын баг тодорлоо. Шигшээ тоглолт Беларусын нийслэл Минск хотноо явагдана

Беларус болон АНУ-ын талаар зарим сонирхолтой баримтаас хүргэе.

  • Беларусчууд шигшээ тоглолтод анх удаа шалгараад байна. Тэднээс өмнө Италийн шигшээ баг 2006 оны шигшээ тоглолтод анх удаа шалгарахдаа түрүүлж байлаа.
  • Беларусын шигшээ баг 2014 оны хоёрдугаар сард Нидерландад хожигдсоноос хойш нэг ч ялагдал амсаагүй байна. Тэд энэ хугацаанд Гүрж, Болгар, Португал, Их Британи, Япон, Канад, ОХУ, Нидерланд, Швейцарын багийг буулган авсан.
  • Америкчууд хамгийн сүүлд 2000 онд л түрүүлж байлаа.
  • Беларус, АНУ-ын аль ялсан нь хоёрдугаар бүсээс шалгарч шууд цомын эзэн болсон хоёр дахь улс болох юм.
  • Энэ тэмцээнд сүүлийн гурван жил дараалан түрүүлсэн Чехийн шигшээ баг энэ тоглолтын үр дүнгээс үл хамааран дэлхийн чансааны тэргүүн байраа хадгалах бол Беларус, АНУ-ын ялсан нь дэд байрт орох юм.

Энэхүү гайхалтай тоглолтыг та бүхэн 11 дүгээр сарын 11-ний бямба гаригийн 19:30 цагаас, ням гаригийн 19:00 цагаас SPS Их спорт сувгаар ШУУД хүлээн авч үзээрэй.

Мөн цаашид SPS телевиз нь Тайландын МУАЙ ТАЙ бокс, Волейболын дэлхийн аварга , Сагсанбөмбөгийн FIBA 3x3 зэрэг тэмцээнүүдийг гаргахаар төлөвлөөд байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.