2017/11/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.01₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
22:00
S32
-18°
23:00
S44
-18°
00:00
S44
-17°
01:00
S16
-17°
02:00
S16
-19°
03:00
S16
-19°
04:00
S44
-19°
05:00
S44
-20°
06:00
S44
-19°
07:00
S44
-19°
08:00
S44
-19°
09:00
S44
-19°

Багш нар ирэх Даваа гарагаас хугацаагүй ажил хаяна гэдгээ мэдэгдлээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 11 сарын 10
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос арваннэгдүгээр сарын 13-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Тэд Боловсрол, Шинжлэх Ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Шаардлагыг биелүүлэх хүртэл ажил хаялт үргэлжлэх аж. 

Энэ талаар өнөөдөр Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос мэдээлэл хийлээ.

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Ж.Батзориг "Өнөөдрийн байдлаар БСШУСЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэг асуудлын талаар ярьж байгаа боловч, эцэслэн шийдсэн бодитой үр дүн гараагүй байна. 

Зарим ХМХ, хөдөө орон нутгаар ажил хаялт болохгүй гэсэн ташаа мэдээлэл гарч байна.

Тиймээс арваннэгдүгээр сарын 13-наас ажил хаялт зарлах байр суурь хэвээрээ байгааг бид мэдэгдэж байна.

Багш нарын цалинг нэмүүлэх түр хороо өчигдөр мэдээлэл хийхдээ “Багш нарт 500 мянга гаруй төгрөгийн урамшуулал олгох болсон” гэсэн ташаа мэдээлэл хийсэн. Энэ мөнгөний 300 мянгыг 2017 оны төсөвт төрийн албан хаагчдын орлогыг нэмэхэд тусгасан 55 тэрбум төгрөгөөс олгох юм.

Харин 200 мянга нь 2008 онд МҮЭХ-ноос БСШУСЯ-тай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд улирал тутамд олгодог урамшуулал. Тиймээс энэ бол багш нарын орлогыг нэмэхэд чиглэсэн алхам огтоос биш юм. Бид үндсэн цалингаа 50 хувиар нэмэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлэх болно" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Б.Баярмөнх "Хэлэлцээр хууль дүрмийн дагуу бүхий л шатанд явсан боловч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс бид ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдээд байсан. Мэдэгдлийн дараа бид Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд хандаж ажил хаялтад оролцохыг уриалсан.

Ингээд арваннэгдүгээр сарын 9 буюу өчигдөр оройны 20:00 цагийн байдлаар Нийслэлийн 105 ЕБС, Шинжлэх Ухааны 11 байгууллага, СӨБ-ийн 161 цэцэрлэг, Хөдөө орон нутгийн 72 ЕБС, МСҮТ, СӨБ-ийн 56 цэцэрлэг эв санаагаа нэгтгэж оролцохоо илэрхийлээд байна" гэлээ.
 

x