Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттер хуудсанд нэрээ 50 тэмдэгт хүртэл урт бичих боломжтой боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Саяхан Твиттер сүлжээ жиргээнийхээ тэмдэгтийн уртыг 140-өөс 280 тэмдэгт болгож нэмэгдүүлсэн.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн твиттер хуудасныхаа нэрийг (display name) 50 тэмдэгт хүртэл урттай бичиж болохоор болжээ.

Өмнө нь энэ хэсэгт өөрийн нэрийг бичихэд 20 тэмдэгтээр хязгаарлагддаг байсан юм. Гэхдээ энэ бол зөвхөн дэлгэцэнд харагдах нэр бөгөөд @user хэрэглэгчийн нэр биш гэдгийг санах хэрэгтэй.

Зарим улс үндэстний хэлэнд бүтэн нэрээ бичихэд тэмдэгт нь хангалтгүй байсныг ингэж зассан бололтой.

Эх сурвалж: The Next Web