Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Трамптай гольф тоглож байхдаа ‘онхолдож’ унасан Абэгийн дүрс бичлэгийг үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Японы ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын ерөнхийлөгчтэй гольф тоглож хоорондын хувийн харилцаагаа зузааруулах алхам хийсэн билээ.

Өнгөрсөн Ням гарагт болж өнгөрсөн энэхүү арга хэмжээ олон нийтэд хаалттай байсан юм. Харин Японы телевизийн суваг нисдэг тэрэгнээс тэдний тоглолтын зарим бичлэгийг хийж чадсан байна.

Энэ дүрс бичлэгнээс нэгэн сонирхолтой баримт илэрсэн нь Абэ тоглолтын үеэр тэнцвэр алдаж, элсэн дээр годройтож унасан явдал байв.

Уг явдлын дараа Абэ хэвийн алхаж явсныг харвал тэр гэмтэж бэртээгүй бололтой. Трамп болон бусад хүмүүсийг цааш хараад алхаж явахад энэ явдал болсон тул талбай дээр байсан хүмүүсийн ихэнх нь мэдээгүй өнгөрчээ.

Харин телевизийнхний буулгаж чадсан дүрснээс Япончууд ерөнхий сайдаа хэрхэн бүтэлгүйтсэнийг бүгд мэдсэн байна.

Эх сурвалж: Business Insider