Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Европын сүүлийн дөрвөн эзэн тодорно

SPS телевиз
2017 оны 11 сарын 9
SPS
Зураг зураг

Ирэх зун манай хойд хөршид явагдах хөлбөмбөгийн ДАШТ-ийг зорих дөрвөн эрхийн төлөө европын найман улс өрсөлдөх гэж байна. Урьдчилсан шатны есөн хэсгийг тэргүүлсэн шигшээ багууд ОХУ-ыг зорих эрхээ авсан бол дэд байрт өрсөн оноо өндөр найман шигшээ баг плэй-оффын тоглолт хийнэ. Энэ шатны эхний тоглолтууд 11 дүгээр сарын 10-наас 12-ны хооронд явагдах бол хариу тоглолтууд мөн сарын 13-наас 15-ны хооронд явагдах юм.

Умард Ирландын шигшээ баг 1986 оноос хойш анх удаа ДАШТ-ийг зорихын төлөө сүүлийн тэмцээнүүдэд тасралтгүй оролцож ирсэн Швейцартай тоглоно. Харин нөгөө талд хамгийн сүүлд 2002 оны ДАШТ-д оролцсон Ирландын шигшээ баг Данийн шигшээтэй эхний тоглолтоо нийслэл Копенгаген хотноо хийх хуваарь гарсан.

Урьдчилсан шатны G хэсгээс Испанийн дараа дэд байраар шалгарсан дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг энэ шатанд Златан Ибрагимочгүй Шведын шигшээтэй өрсөлдөх болсон. “Скуадра Аззурри”-чууд 1958 оноос хойш анх удаа энэ тэмцээнийг өнжих аюултай байдалд ороод байгаа билээ.

Европын бүсийн сүүлчийн эрхийн төлөө Лука Модричоор ахлуулсан Хорватын шигшээ баг 2004 оны Европын аварга Грекийн шигшээтэй өрсөлдөх юм. 

ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

  • Умард Ирланд – Швейцар
  • Эхний тоглолт: 10 дугаар сарын 10-ны 03:45 цагаас (Умард Ирланд)
  • Хариу тоглолт: 10 дугаар сарын 13-ны 01:00 цагаас (Швейцар)
  • Дани – Ирланд
  • Эхний тоглолт: 10 дугаар сарын 12-ны 03:45 цагаас (Дани)
  • Хариу тоглолт: 10 дугаар сарын 15-ны 03:45 цагаас (Ирланд)
  • Швед – Итали
  • Эхний тоглолт: 10 дугаар сарын 11-ний 03:45 цагаас (Швед)
  • Хариу тоглолт: 10 дугаар сарын 14-ний 03:45 цагаас (Итали)
  • Хорват – Грек
  • Эхний тоглолт: 10 дугаар сарын 10-ны 03:45 цагаас (Хорват)
  • Хариу тоглолт: 10 дугаар сарын 13-ны 03:45 цагаас (Грек)

 

Зураг