Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, Хятад улсууд өнөөдөр $253 тэрбумын худалдааны гэрээ байгуулахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр үдээс хойш АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар нийтдээ $253 тэрбумын худалдааны гэрээ байгуулах үйл явдлын гэрч болох гэж байгааг эх сурвалжууд баталж байна.

Энэ нь АНУ-ын ямар ч засаг захиргааны түүхэнд байаагүй үр дүнтэй айлчлал болно гэсэн үг юм. Мөн гадаад худалдаандаа үргэлж алдагдалтай явж ирсэн Вашингтоны гомдлыг барагдуулахад Бээжин хэр их зүгтэл гаргаж байгааг харуулсан явдал болох ажээ.

Өнөөдөр болсон уулзалтын үеэр Дональд Трамп гадаад худалдаандаа Хятадад ашигтай, Америкт алдагдалтай ажиллаж ирснийг дурдаад харилцан ашигтай, шударга худалдаа хийх хүсэлтэйгээ хэлсэн байна.

 Маш олон салбарыг хамарч байгаа үзэглэх гэрээний жагсаалтад Хятадын China Petroleum and Chemical Corp төрийн өмчит компанийн Аляскад байгалийн хийн хамтарсан хайгуул хийх $43 тэрбумын гэрээ багтаж байгаа гэнэ.

Уг төсөлд Хятадын хараат бус баялгийн сан болох China Investment Corp санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Мөн Хятадын төрийн өмчит Bank of China банк санхүүгийн талд нь оролцохоор болсон байна.

Өөр нэг төрийн өмчит эрчим хүчний компани болох China National Petroleum Corp АНУ-ын Cheniere Energy компаниас урт хугацаанд шингэрүүлсэн байгалийн хий авах гэрээ байгуулахаар болжээ.

Хятадын гар утас үйлдвэрлэгчид болох Xiaomi, OPPO, Vivo компаниуд АНУ-ын мобайл чип үйлдвэрлэгч Qualcomm-оос бараа бүтээгдэхүүн худалдаж авах гэрээ байгуулах гэнэ. Мөн Хятадын “Зам ба Бүс” дэд бүтцийн төслийг санхүүжүүлэгч Хятадын Ардын Банкны нэг салбар болох Торгоны Зам сан АНУ-тай хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах гэрээг үзэглэнэ.

Эдгээрээс гадна АНУ-ын Боинг онгоцыг худалдаж авах, Тесла цахилгаан хөдөлгүүрт машинуудыг импортлох гэрээнүүд багтжээ.

Хятадын гаалийн байгууллагын энэ долоо хоногт гаргасан тайланд зөвхөн өнгөрсөн аравдугаар сарын АНУ-тай хийсэн тус улсын худалдаа Вашингтоны талд $26 тэрбумын алдагдалтай гарсныг харуулсан байна.

 

 Эх сурвалж: South China Morning Post