Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Японы насанд хүрэгчид 2 насаар залуужина

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Японы засгийн газар ирэх нэгдүгээр сарын парламентийн чуулганаар тус улсын насанд хүрэгчдийн насны босгыг 20-оос 18 болгож бууруулах санал оруулахаар бэлдэж байгаа гэнэ.

Хэрвээ энэ санал дэмжигдвэл шилжилтийн бэлтгэл хугацааг давсны дараа 2022 оноос хэрэгжиж эхлэх ажээ. Үүнээс өмнө 2015 онд Япон улс сонгуульд санал өгөх насны босгыг 18 болгон бууруулсан юм. Үүний үр дүнд 18 настнууд анх удаа 2016 оны долдугаар сард парламентийн дээд танхимын сонгуульд саналаа өгч байжээ.

Одоогийн хуулийн өөрчлөлтөөр 18 ба 19 настнууд гэр бүл болох, үнэтэй эд бараа худалдаж авах гэрээнд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр гарын үсэг зурах зэрэг насанд хүрэгчдийн эрхийг бүрэн эдэлдэг болох юм.

Гэхдээ засгийн газар залуу үеийн эрүүл мэндийг бодолцон согтууруулах ундаа, тамхины хэрэглээг 20 насны босготой хэвээр үлдээх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Бас мөрийтэй тоглоом тоглох эрхийг 20 насаар хязгаарлах төлөвтэй байна.

Гэхдээ хэт залуу хүмүүс бизнесийн харилцаанд орохдоо гэнэдэж, бусдад ашиглуулахаас сэргийлэхийн тулд Японы Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах байгууллага 2018 оноос эхлэн дунд сургуулийн ахлах ангийнханд хэрхэн гэрээ байгуулах, төлбөр төлөх талаар зааварчилгаа тараахаар болсон байна. Мөн төлбөрийн картыг хэрхэн хэрэглэх, луйвраас хэрхэн сэргийлэх зэрэг аргыг танилцуулах гэнэ.

Иргэний хуулиндаа өөрчлөлт оруулснаар Японы залуу үеийнхэн бусад өндөр хөгжилтэй орнуудын үе тэнгийнхэнтэй анх удаа нэг түвшинд эрх эдэлдэг болох ажээ.

 

Эх сурвалж: Japan Times