2017/11/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.27₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
B32
УЛААНБААТАР
-5°
|
-16°
09:00
S44
-19°
10:00
S44
-19°
11:00
S44
-17°
12:00
S32
-16°
13:00
S44
-13°
14:00
S44
-12°
15:00
S44
-12°
16:00
S32
-13°
17:00
S44
-14°
18:00
S44
-16°
19:00
S44
-16°
20:00
S44
-16°

Uber компани нисдэг таксины төсөөллөө танилцуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN

Такси дуудлагын онлайн сүлжээний бизнес эрхлэгч Uber компани Португалийн нийслэл Лисбон хотод болж байгаа Web Summit чуулган дээр хэд хэдэн шинэ ажлаа танилцуулжээ.

Тэдний нэг нь NASA-тай хамтран бүтээхээр болсон автомат жолоодлоготой нисдэг таксиний үйлчилгээ юм. Чуулганы үеэр Uber энэхүү нисдэг үйлчилгээ нь яаж хэрэгжихийг харуулсан видео төсөөллийг үзүүлжээ.

Uber компани 2016 оны аравдугаар сард нисдэг таксины Uber Elevate үйлчилгээний төлөвлөгөөгөө зарлаж байсан юм. Харин өчигдөр тус компанийн бүтээгдэхүүн хариуцсан тэргүүн Жэф Холден нэрээ өөрчилж, uberAIR гэж нэрлэгдсэн бүтээгдэхүүнийхээ талаар зарим мэдээллийг өгсөн байна.

Шинэ такси нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, босоо чиглэлд хөөрч, газарддаг байх гэнэ. Мөн дуу чимээ маш бага байхаар төлөвлөгджээ.

Тэд 2020 онд эхний таксийг Лос Анжелес хотод нисгэж үзүүлэх гэнэ.

Эх сурвалж: Mashable

 

x