Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хонь хүнийг царайгаар нь таних онцгой чадвартай болохыг туршилтаар баталжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Саяхан Британий судлаачид хонь нь хүний царайг компьютерийн дэлгэцнээс хараад ялгаж таних чадвартай болохыг туршилтаар баталжээ.

Мөн энэ амьтан хариулагч эзнийхээ царайг нэг удаа хараад таньдаг болдгийг баталсан байна.

Ингэснээр хүмүүст тохиолддог Хантингтоны өвчин зэрэг ой санамжтай холбоотой тархины эмгэгийг судлахад чухал материал болно гэж туршилтыг зохион байгуулсан Кэмбрижийн их сургуулийнхан дүгнэжээ.

Туршилтыг ахалсан профессор Жэнни Мортон “хонь бол хүн болон сармагчинтай харьцуулахуйц царай таних чадвартай амьтан юм” гэж онцолсон байна. Судлаачид туршилтыг явуулахдаа АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, жүжигчин Эмма Уатсон нарын зургийг ашиглажээ.

Туршилтын ажлын тайлан өчигдөр “Royal Sociaty: Open Science” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

Эх сурвалж: Japan Times