Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Хууль бусаар хүн ажлаас халж болохгүй

С.Бадрал, iKon.mn
2017 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт хандаж үүрэг даалгавар өглөө.

Тэрээр, Хууль бусаар хүн ажлаас халж болохгүй. Гэхдээ ажлын шаардлага хангахгүй, алдаа оноо, хүнд суртал гаргасан хүмүүсийн толгойг илж болохгүй.

Энэ Засгийн газар хууль хэрэгжүүлэх Засгийн газар.

Сахилга бат, дэг журам ажлын хариуцлагыг сайжруулах үүрэгтэй Засгийн газар.

Бид чанарын өөрчлөлт гаргах ёстой. Ард иргэд үүнийг хүлээж байна. Хэрэгжүүлэх хүмүүс нь та бүхэн. Энэ үүргээ ухамсарлаж ажиллахыг хатуу анхаарууллаа.