Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын “тэргүүн муур” осолд орж амиа алджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеландын шинэ ерөнхий сайд Жасинда Ардерны муур өчигдөр автомашинд мөргүүлж амиа алдсаныг эзэн нь өнөөдөр зарлажээ.

37 настай Ардерн өнгөрсөн наймдугаар сард болсон сонгуулийн дараа ерөнхий сайд болсноор түүний Пэддл нэртэй муур мөн сошиал ертөнцийн од болсон юм.

 

Шинэ, залуу, эмэгтэй улс төрч ерөнхий сайд болсноор Канадын Жастин Трюдо, Францын Эммануэл Макрон нарын нэгэн адил олны анхаарлыг татах болсон байна. Өнгөрсөн сард Ардерны муурын нэрээр “First Cat of NZ” (Шинэ Зеландын тэргүүн муур) нэртэй хуудсыг хэн нэг нь твиттер сүлжээнд үүсгэсэн нь богино хугацаанд 11,000 гаруй дагагчтай болжээ. Уг хуудсанд ерөнхий сайдын тухай мэдээллүүдийг нийтэлдэг юм.

Ардерны найз залуу Кларк Гэйфордын ярьснаар Пэддл муужгай ерөнхий сайдын төрийн ажилд нэлээд “оролцдог” байсан гэнэ. Тухайлбал өнгөрсөн сард Ардерныг АНУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярьж байхад муур нь эзэндээ эрхэлж, яриаг нь тасалдуулах дөхсөн гэнэ.

Пэддл муурыг амиа алдсан явдалд харамсаж байгаагаа илэрхийлсэн хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс твиттер хуудсанд нь хандаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Reuters